
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 02. Адъяа гараг. Шийдэм одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин Тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр хоёр талын шинжийг агуулна. Эхний хагас өдөр нь ямар нэгэн харилцаанд тааламжгүй. Гэвч хувийн уран бүтээлийн төлөвлөгөө амжилттай биелэнэ. Ахуйн үүднээс ажил гарна. Болгоомжтой байх нь зүйтэй. Үдээс хойш бэртэл гэмтлийн аюул нэмэгдэнэ. Хайр дурлалын асуудал, найз нөхөдтэйгээ нээлттэй байснаар шинэ боломж гарна. Өнөөдөр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү найд.
Үхэр (4/20-5/20)
Хэрвээ таны сайн найз энэ өдрийг хамтдаа өнгөрөөхийг хүсвэл яг одоо та тийм ч сайхан нөхцөлд байхгүй байгаа тул уулзаптыг түр хойшлуулж, өөр нэгэн өдрийг товлоорой. Энэ өдрийг хотын гадна зуслан дээр аль эсвэл ой модонд өнгөрүүлэхийг од гаригс зөвлөж байна. Хүүхдүүдтэй харилцах харилцаанд сэтгэл хангалуун байх болно. Өөрийнхөө давуу байдлыг онцлохгүй байхыг санаж яваарай.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн материаллаг байдал болон хувийн аьдралыг тань сайн сайхан бүхэн рүү хүргэж өөрчилж чадах ямар ч хамаагүй боломж бололцоо гарч ирэх үед бүрэн дүүрэн ашиглаарай. Хүндэлж явдаг нэр хүндтэй хүнээс үг сонсох, түүнтэй харьцахдаа гаргах бодлогогүй үйлдэл нь урт удаан хугацаанд үргэлжилсэн таагүй байдлуудыг бий болгож болзошгүй тул үг яриагаа бодож цэгнэж хэлэх нь зохилтой.
Мэлхий (6/22-7/22)
Биеийн хүчний ажил, спорт, урт хугацааны аялал, зугаалга хийхэд таатай өдөр. Үдээс хойш таны эрч хүч суларна. Гэр бүлийн уур амьсгал хэвийн болсон ч аливаа гомдол гэнэт алга болохгүй тул энэ байдал хэсэг хугацаанд үргэлжилнэ.
Арслан (7/23-8/22)
Сансрын энергийг шингээх өдөр. Ёс суртахуун, оюунлаг түвшинд өөрчлөлт хийхэд тохиромжтой. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсарыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчих вий дээ. Иймээс “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг зүйр цэцэн үгийг мөрдлөг болго. Мэргэ төлөг хийхэд таарамжгүй, яагаад гэвэл өнөөдөр аюултай, муу хүчийг тань руу дуудаж магадгүй.
Охин (8/23-9/22)
Идэвхигүй өдөр. Оюун ухааны дотоод мэдрэмжийг тусгасан зөв үйлдлээр илэрхийлэгдсэн өдөр. Өөрийн бодол санаа мэдрэмжийн идэвхийг сатааруулж, ойлгож, ухаарч авах хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө уран бүтээлд зориулбал сэтгэл санааны мэдрэмжийн тэнцвэрт байдалд аяндаа орно. Өөрийн хийж буй зүйлдээ таньтай хамтарч байгаадаа баяртай байх хүүхдүүдээ оролцуул.
Жинлүүр (9/23-10/22)
Эрч хүч авах шинэ эх үүсвэртэй болох, бодол санаагаа эргэцүүлэн бодох, өнгөрснийг дүгнэх, бясалгаж, амрахад тааламжтай өдөр. Ажлын хамтрагч нартайгаа амралтанд явах болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход тааламжтай өдөр. Таньд гэнэтийн мэдээ ирэх магадалтай учир та ноцтой асуудлуудыг хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох учир хэт ихээр ажиллахаас болгоомжлох хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Тэнцвэрт өдөр. Өөрийн эрч хүч болон аураг хүчтэй байлга. Ихэнх хүмүүс толгой өндөр өргөж, биеэ тоосон байдалтайгаар азгүйдэлд орж магадгүй тул болгоомжтой бай. Дур булаам бүсгүйчүүд хүссэн зүйлээ мэдэж мөн зорилгодоо хүрэх болно. Ихэнх нь үлбэгэр байдлаасаа салж амьдралын турш тэсвэртэй байна. Хувийн амьдралынхаа асуудлуудыг шийдвэрлэж өглөг, буян хий. Энэ өдөр өвдсөн өвчин хурдан эдгэнэ.
Нум (11/22-12/21)
Амралт зугаалга хийх, гадуур зугаалах, ойр дотныхонтойгоо харьцахад тааламжтай өдөр. Сэтгэлийн бүхий л хөдлөл төгс төгөлдөр байна. Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай, чадвар хариуцлага шаардсан ажил, биеийн хүчний ажил хийхээс татгалз. Өнөөдрийн хамгийн тааламжтай нөхцөл бол ойр дотныхонтойгоо цагийг өнгөрүүлэх байх болно. Найзууд тань таньд ухаарал авчирна.
Матар (12/22-1/19)
Бие эрхтэн сулрах өдөр. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирнэ. Хүнд өвчин гэж бүү бодоорой зүгээр нэг ханиад байж болно. Та гэртээ жаахан хэвтрийн дэглэм сахь. Хоол хүнсэндээ анхаар. Массажинд орж, усан бассейнд цагийг өнгөрүүлэхэд таатай байна. Харин хоол хүнсэндээ ангийн мах хэрэглэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна.
Хумх (1/20-2/18)
Азтай өдөр. Өнөөдөр та ямар ч асуудалгүйгээр худалдаа наймааны ажил хийж амжилтанд хүрнэ. Мөн ямар нэгэн эрсдэлтэй наймаа ч таньд ашиг, амжилт дагуулна. Хувийн асуудлыг шийдэх боломж олдоно. Сүүлийн хугацаанд мөрөөдөж байгаа зүйлс биелэх магадлалтай. Ан амьтны гаралтай хүнсний зүйлээс аль болох татгалзаж, хэрэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустайг анхаар.
Загас (2/19-3/20)
Тааламжтай өдөр. Гэр бүлийн тааламжтай байдал нь таны ирэх долоо хоногийн ажлын эерэг байдлыг бий болгоно. Таны хүсч байгаа болон боломжит байнгын хэлбэлзлээс үүдэн зарим нэгэн зарлага гарч болно. Өөрөөр хэлбэл, таны орлогоос давсан зарлага үүсч мэднэ гэсэн үг.
Өнөөдрийн зурхай /2015.03.22/ | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.