
"Челси" клуб "Халл Ситиг" талбайд нь 3:2-оор хожсоноор 67 оноотой болж, тэргүүллээ баталгаажууллаа. Харин цэнхрүүдийн довтлогч Diego Costa энэ тоглолтонд гуяндаа бэртэл авсан байна.
Жозе Моурионьо "Рэму тоглох бүртээ л бидний төлөө бүхнээ зориулж байгаа. Би энэ хүүгийн өмнөөс баяртай байгаа. Тэр бол гайхалтай хүү. Харин Коста асуудалд орсон. Учир нь Коста өөрийгөө бэртчихлээ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ хэрвээ тэр дараагийн тоглолтонд Стокын эсрэг тоглож чадахгүй бол санаа зовох зүйл гарахгүй. Учир нь бидэнд Рэму, Дрогба нар байгаа" гэжээ.
Эден Хазард "Одоо бидэнд есөн финаль үлдээд байна. Хэрвээ бид Стэмфорд Бриджид цом авч ирэхийг хүсч байгаа бол бүгдэд нь хожих хэрэгтэй. Бид тоглолт тоглолтоор явж, эцэст нь юу болохыг харна даа" гэв.
Жозе: Бид Костаг орлуулж чадна | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.