
Нийслэл хотод Улаанбурхан өвчин ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд болон эмч нар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт уулзалт хийлээ.
Уулзалтанд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж хэд хэдэн асуудлыг зөвлөлдөж шийдвэрлэв. Өрхийн эмнэлгийн эмч нар 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг гэрээр очиж, үзлэг хийж зөвлөгөө өгөх, гэрийн эргэлтийг чанаржуулах, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон өрхийн эмч нарыг сургалтад хамруулах, хүүхдийн яаралтай түргэн болон 103-ын дуудлагын эмч нар дуудлаганд явахдаа улаан бурханы сэжигтэй өвчлөлийг анхаарах, өвчний тархалт нэмэгдсэн тохиолдолд нийслэлд ор дэлгэх ажлыг судлах, ХӨСҮТ, НЭМГ-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах голомтод ажиллаж байгаа эмч сувилагч нарын судалгаа гаргаж тэднийг вакцинд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн улаан бурхан өвчлөлтэй холбогдуулан гаргасан НЭМГ-ын даргын тушаалын хэрэгжилт, биелэлт, явцтай газар дээр нь танилцсан байна.
Улаан бурхан өвчний үед авах арга хэмжээний талаар уулзалт хийлээ | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.