Шууд Chart

Чөлөөтийн эрэгтэйчүүд "Дэлхийн цом"-д зодоглоно

2015-03-31 16:19:20

Ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсын шигшээ багийн эрэгтэйчүүд оролцох юм. "Дэлхийн цом"-д нийт найман улсын шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид A хэсэгт ОХУ, Куба, АНУ-тай таарсан бол B хэсэгт Иран, Азербайжан, Белорусь, Туркийн шигшээ баг өрсөлдөнө.

Дэлхийн цомыг ЗХУ 15 удаа, АНУ 13 удаа, ОХУ зургаан удаа, Иран таван удаа, Азербайжан хоёр удаа, Куба нэг удаа хүртэж байсан юм. Өнгөрсөн жил "Дэлхийн цом"-ын тэмцээн мөн Лос-Анжелест болж, манай баг тамирчид тавдугаар байр эзэлсэн бол Ираны баг тамирчид түрүүлсэн. 2013, 2014 онд дараалан Ираны баг тамирчид "Дэлхийн цом"-д түрүүлсэн билээ.


Чөлөөтийн эрэгтэйчүүд "Дэлхийн цом"-д зодоглоно   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй