
Уншигч та бүхэнд тэмдэглэлт өдрүүдийн товчооныг хүргэж байна.
НЭГДҮГЭЭР САР
9-нд Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр
13-нд Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр
26-нд Олон улсын гаалийн өдөр
ХОЁРДУГААР САР
2-нд Их жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр.
8-нд Хөдөлмөр хамгааллын ажилтны өдөр
26-нд МҮОХ байгуулагдсан өдөр.
Эхний долоо хоногийн ням гараг Монголын багш нарын өдөр
ГУРАВДУГААР САР
1-нд Эх орончдын өдөр
1-нд Иргэний хамгаалалтын олон улсын өдөр
1-нд МАХН үүсэн байгуулагдсан өдөр
6-нд Тогтмол хэвлэл үүссэн өдөр
8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
15-нд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр
18-нд Монголын зэвсэгт хүчний өдөр
22-нд Дэлхийн усны өдөр
22-нд Казах түмний үндэсний баяр Наурызын баяр
22-нд Монгол хүн анх сансарт ниссэн өдөр
24-нд Сүрьеэтэй тэмцэх өдөр
27-нд Олон улсын театрын өдөр
Гурав дахь ням гараг Хөнгөн үйлдвэрийн ажилчдын өдөр
ДӨРӨВДҮГЭЭР САР
1-нд Инээдмийн өдөр
2-нд Олон улсын хүүхдийн номын өдөр
7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдөр
12-нд Хүн сансарт анх ниссэн өдөр буюу сансар судлалын өдөр
18-нд Хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр
22-нд Дэлхийн байгаль хамгаалах өдөр
24- нд Залуучуудын эв санааны нэгдлийн олон улсын өдөр
26-нд Оюуны өмчийг хамгаалах өдөр
26-нд Цацраг идэвхт бодисын улмаас гарсан сүйрэлд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр
29-нд Бүжгийн олон улсын өдөр
30-нд Ах дүү хотуудын олон улсын өдөр
ТАВДУГААР САР
1-нд Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр
3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр
6-нд Үндэсний бичиг үсгийн өдөр
8-нд Монголын хүүхдийн байгууллага үүссэн өдөр
18-нд Дэлхийн музейн өдөр
Сүүлийн ням гараг Иргэний агаарын тээвэрчдийн өдөр
ЗУРГАДУГААР САР
1-нд Эх үрсийн баярын өдөр
5-нд Хүрээлэн байгаа орчныг хамгаалах дэлхийн өдөр
25-нд Монголын хувьсгалчдын өдөр
ДОЛДУГААР САР
11-12-нд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын ойн өдөр
11-нд Дэлхийн хүн амын өдөр
13-нд Уяачдын наадам
Эхний ням гараг Биеийн тамирчдын өдөр
Гурав дахь ням гараг Авто тээвэрчдийн өдөр
Сүүлийн ням гараг Холбоочдын өдөр
НАЙМДУГААР САР
1-нд Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн өдөр
6-нд Хиросимын өдөр буюу цөмийн зэвсгийг хориглох дэлхий дахины тэмцлийн өдөр
7-нд Ховд хот чөлөөлөгдсөн өдөр
9-нд Дэлхийн уугуул иргэдийн баярын өдөр
15- нд МҮЭ байгуулагдсан өдөр
20-нд Халх голын байлдааны ялалтын өдөр
25-нд Монголын залуучуудын өдөр
27-нд Монголын оюутны холбоо байгуулагдсан өдөр
Эхний ням гараг төмөр замчдын өдөр
Хоёр дахь ням гараг Эрүүлийг хамгаалахын ажилтны өдөр
Гурав дахь ням гараг Эрчим хүчний ажилтны өдөр
ЕСДҮГЭЭР САР
1-нд Хичээлийн шинэ жил
8-нд Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр
16-нд Олон улсын энх тайвны өдөр
26-нд Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр
27-нд Дэлхийн аялал жуулчлалын өдөр
27-нд Монголд телевиз нээгдсэн өдөр
30-нд Дэлхийн далай тэнгисийн өдөр
30-нд Олон улсын шувууны өдөр
Хоёрдахь ням гараг Соёл, урлагийн ажилтны өдөр
Гурав дахь ням гараг Барилгачдын өдөр
АРАВДУГААР САР
1-нд Олон улсын ахмадын өдөр
1-нд Олон улсын хөгжмийн өдөр
5-нд Монгол Оросын найрамдлын гэрээ байгуулсан өдөр
5-нд Олон улсын багш нарын өдөр
7-нд Цаазаар авах ялыг эсэргүүцэх дэлхийн өдөр
8-нд Монголын орчин цагийн шуудангийн байгууллага байгуулагдсан өдөр
9-нд Дэлхийн шуудангийн өдөр
10-нд Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
14-нд Дэлхийн стандартын өдөр
16-нд Дэлхийн хүнсний өдөр
17-нд Ядууралтай тэмцэх олон улсын өдөр
24-нд НҮБ-ын өдөр
25-нд Улаанбаатарт анхны эмийн сан байгуулагдсан өдөр
26-нд Мэгжид Жанрайсэг бурхныг дахин сэргээн залсан өдөр
27-нд Монгол Улс НҮБ-д элссэн өдөр
29-нд Нийслэлийн өдөр
Хоёрдахь ням гараг Нийтийн аж ахуй үйлчилгээний ажилтны өдөр
Гурав дахь ням гараг Геологичдын өдөр
Сүүлийн ням гараг Авто замчдын өдөр
АРВАННЭГДҮГЭЭР САР
1-НҮБ-ын байгууллага ЮНЕСКО байгуулагдсан өдөр
10-нд Дэлхийн залуучуудын өдөр
14-нд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
17-нд Олон улсын оюутны эрхийн өдөр
18-нд Дэлхийн чанарын өдөр
25-нд Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр
26-Монгол Улсыг тунхагласан өдөр
Хоёр дахь ням гараг ХАА-н ажилчдын өдөр
Дөрөв дэх долоо хоног байгаль орчныг хамгаалах өдрүүд
Дөрөв дэх ням гараг Монголын шинжлэх ухааны ажилтнуудын өдөр
АРВАН ХОЁРДУГААР САР
1-нд ДОХ-ын эсрэг олон улсын өдөр
3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр
3-нд Инээмсэглэлийн өдөр
5-нд Сайн дурынхны олон улсын өдөр
6-нд Архивчдын өдөр
8-9-нд Монголын хотуудын холбоо байгуулагдсан өдөр
9-нд Санхүүчдын өдөр
9-нд Олон улсын авлигатай тэмцэх өдөр
10-нд Хүний эрхийн олон улсын өдөр
29-нд Үндэсний эрх чөлөөний өдөр
Эхний долоо хоногийн ням гараг Олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдөр
Өдөр бүхэн учиртай... | ||
Үзсэн: 3006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.