
Монгол үндэсний спортыг дэмжигч “Аварга Хадбаатар сан”-гаас зохион байгуулдаг “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам орон даяар эхэллээ. Уг наадмыг “Аварга Хадбаатар сан” зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өсвөр үеийг үндэсний спортод сонирхолтой болгох, цаашдын залгамж халааг бэлтгэх зорилготой юм.
Наадмын шалгаруулалт үндэсний бөх, шагайн харваа гэсэн үндсэн хоёр төрлөөр явагдана. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохиогдох өсвөрийн бага наадам нь долоодугаар сарын 04-нийг хүртэл үргэлжлэх аж. 05-16 насны нийт 5000 гаруй хүүхэд залуус оролцох юм.
Нэг аймгаас 33 хүүхэд, нийт 990 тамирчин шалгарах томоохон наадам болох “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам энэ удаад Үндэсний бөхийн ӨСВӨРИЙН ЦОЛЫГ анх удаа олгож байгаагаараа онцлог юм. Тус наадмын эцсийн шалгаруулалт 2015 оны долоодугаар сарын 4-нд Хүй долоо худагт болох гэнэ. Тус бэсрэг наадамд үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, дааган насны уралдаан болох юм. Өмнөх наадмуудад түрүүлж амжилт үзүүлсэн залуус түрүүчээсээ улсын цолонд хүрч байгааг тус наадмын санаачлагч, "Аварга Хадбаатар сан"-гийн тэргүүн П.Даваажав онцолж байсан юм.
“Аваргын гараа” наадам эхэллээ | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.