
Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 16. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин Гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Асуудлаа шийдэх өдөр. Энэ өдөр урьд өдрийн сөрөг хандлага хүчтэй байна. Бүрхэг мэдрэмж ба дарангуйлагдсан байдал үүсч магадгүй. Өөрийнхөө мэдрэмжийг илүү сайн ойлгохын тулд энэ өдөр гэрээс гадуур өнгөрөөх хэрэгтэй. Гэвч энэ нь үүсч байгаа асуудлыг шийдэхэд тус болохгүй.
Үхэр (4/20-5/20)
Харилцаа холбоо тогтоох, спортоор хичээллэх, биеийн хүчний ажил хийхэд таатай өдөр. Холдсон юм шиг санагдаж байсан найзуудтайгаа ойлголцох боломж гарна. Зөрчилдөөнөөс аль болох зайлсхийж, эерэг гарц хайж олвол бүх юм өөрийн байранд очно.
Хамтатгах (5/21-6/21)
Ихэрийн ордны эмэгтэйчүүд шинэ танилтай болно. Зарим нэгний хувьд энэ нь хайр сэтгэлийн холбоо болон хувирч ч магадгүй. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой. Ихэрийн ордны эрчүүдийн урам хугарна. Амжилтад хүрэхийн тулд стратеги төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хамт олонтойгоо хэрэгжүүлэх нь зохилтой.
Мэлхий (6/22-7/22)
Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байх өдөр. Хүүхдүүдтэйгээ хамт байсны үр дүнд та өөрийн алдаа дутагдлыг ойлгож мэднэ. Та хэтэрхий хатуу чанга, биеэ даасан байдлаасаа салж, өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийн амьдралын хүчийг зөв чиглүүлэх арга ухааныг олж авах үе байж магадгүй. Энэ байдал нь дараа долоо хоногт эерэгээр нөлөөлнө.
Арслан (7/23-8/22)
Ачаалал бүхий аюултай өдөр. Уран бүтээлийн хүч ихээхэн буурна. Таныг таагүй явдал хүлээж байгаа учир болгоомжгүй хэлсэн үгс ба архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Хувийн харилцааны хүрээнд тогтворгүй байдал магадгүй ядрах ба сэтгэлээр унах зэрэг мөн харилцаанаас аз жаргал ирнэ. Өнөөдөр магад ирэх мэдээ нь таныг тусламж дэмжлэг хайхад хүргэнэ.
Охин (8/23-9/22)
Аюултай өдөр. Таныг гэнэдүүлэх таагүй мэдээ мэдээллийг хүлээн авах магадлалтай. Цоож цуурга хэдэн хэсэг болон задарч унахын адилаар гоё сайхнаар төсөөлж, итгэж найдаж байсан зүйлс биелэхгүй болж, халуун зүрхний харилцаанд тогтворгүй байдал гарах бололтой. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та энэ бүх зүйлд ихээхэн ач холбогдол өгвөл сэтгэл санааны гутралд орох, бүр эсрэгээрээ ямар ч үндэслэлгүйгээр дайрч давшлан өөрийгөө эрсдэлд оруулах аюултай.
Жинлүүр (9/23-10/22)
Хямралын өдөр. Эрүүл мэндэд асуудал тулгарах бололтой. Урьд сарын сэтгэлийн хямралаас үүдсэн асуудал тулгарах бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, тайван байгтун. Жижиг том бүх бэрхшээл асуудлаа мартахыг хичээж, аливаа зүйлсээр өөрийгөө ядраахаас зайлсхий. Үр хүүхдийн хүмүүжил, сурлага, ирээдүйн талаар төлөвлөх асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Танд удаан хугацааны бус ч гэсэн амралт шаардлагатай байна.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Энэ өдөр эрэгтэйчүүдийг таатай болзоо хүлээж байна. Хэрэв болзоонд явбал та сэтгэл ханамжийг мэдрэх болно. Амралтын өдрөөр гэртээ таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ баярлуулаарай. Гэхдээ хоол ундаа зохицуулж хэрэглэхийг од эрхэс сануулж байна. Эмэгтэйчүүдэд гэр орны асуудал үүснэ. Шийдэгдээгүй асуудлууд гарч мэднэ. Хүүхдүүдтэйгээ харилцсанаар та их аз жаргалыг олно.
Нум (11/22-12/21)
Хотын гадна зугаалга хийх, албан томилолтоор явах болон аливаа хөдөлгөөнтэй холбоотой ажилд таатай байх өдөр. Өнөөдөр таны мэдрэмж хурц, зөн билэг тань үнэн байх болно. Эдгээр эерэг үзүүлэлтүүд нь таны стресс ядаргааг тайлж, тайвшруулах болно. Хань ижил, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавихаа бүү мартаарай. Тэд таны тусламж, халуун дулаан харьцааг үгүйлж байна.
Матар (12/22-1/19)
Толгой өвдөх, хордлого авах, галын аюул гарах болно. Санхүүгийн томоохон алдагдал, хулгайд өртөж болзошгүй байна. Юу ч болсон бай шинэ ажилд эрсдэл гаргасны хэрэггүй. Аялал зугаалга, холын замд гарах гэж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна. Дотоод сэтгэлээ сонс. Эргэн тойрнын хүмүүстэйгээ маргалдахыг бүү хүс. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээсхол бай. Нэн чухал шийдвэр хүлээж авсны хэрэггүй бөгөөд дурын үйлдэл таны эсрэг хандаж болзошгүйг анхаараарай.
Хумх (1/20-2/18)
Идэвхтэй бүтээлч өдөр. авьяас чадвараа ил гаргах төрөл бүрийн салбарт хүчээ гаргаж чадна гэдгээ харуулах өдөр. Багаар ажиллах, найз нөхөдтэй гээ уулзахад таатай өдөр. Шинэ санаа бодол тань таны өмнө санхүүгээ нэмэгдүүлэх эх үүсвэр олох болно. Шинэ танил тань таатай бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх болно.
Загас (2/19-3/20)
Та өөрөө бүрэн ойлгодог, эрхэм хүнтэй ажил хэргээ ярилц гэж одод зөвлөж байна. Эрсдэлээс зайлсхий. Огтлох багаж, цахилгаан хэрэглэлээс зайлсхий. Зөвхөн батлагдсан, аюулгүй аргаар ажиллах хэрэгтэй. Харин өдрийн хоёрдугаар хагаст уйтгар гунигтай зөн совингоос үүдэлтэйгээр сэтгэл санааны хувьд уналтанд орж, айдас түгшүүрийг мэдрэх болно.
Өнөөдрийн зурхай /2015.04.05/ | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.