Шууд Chart

Бага, дунд орлоготой өрх, түлшний зардлаа хэмнэх боломжтой

2015-04-10 10:04:10

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, “Гүүд Нэйборс” Олон улсын ТББ-ын ажлын албаны төлөөлөгч Ан Жу Су нар хамтын ажиллагааны санамж  бичигт гарын үсэг зурлаа. “Ядууралгүй дэлхийг хамтдаа бүтээе” уриатай Гүүд Нэйборс  байгууллагын Монгол дахь салбар агаарын бохирдлыг бууруулах, амьдрах эрүүл орчинг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах чиглэлээр нийслэлд гурван жил, Завхан аймагт нэг жил үйл ажиллагаа явуулж, нийслэлийн болон Завхан аймгийн засаг захиргаа, иргэдийн талархал дэмжлэгийг хүлээн ажиллаж байгаа юм.

/Сайн хэмнэлт/ дулаан баригч төхөөрөмжийг манай орны цаг агаар болон монгол гэрийн онцлогт тохируулан гэр хорооллын бага, дунд орлоготой өрхийн түлшний зардлыг хэмнэх үүднээс зохион бүтээсэн оновчтой технологийн энэхүү загварыг дүүргийн иргэдийн хүсэлтээр зуухан дээр суурилуулан, үр дүнг тооцож ажиллахаар тохиролцлоо.

Зорилтот бүлэгт чиглэсэн энэ хөтөлбөрийн шаардлага онцлог нь хандивлагч, Засаг даргын Тамгын газар, иргэний оролцоог чухалчлан зардлыг хандивлагч тал 80 хувь, хэрэглэгч иргэн 20 хувийг тус тус гаргах юм.


Бага, дунд орлоготой өрх, түлшний зардлаа хэмнэх боломжтой  
Үзсэн: 2500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй