
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 23. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 1 цагаан мэнгэтэй шар Морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Биеийн дасгал сургуулилт хийх, спортоорхичээллэх, цэвэр агаарт идэвхитэй амрахад тааламжтай. Mөн аялал экскурс зохион байгуулах, найз нар болон төрөл садантайгаа найр наадам, цайллага хийхэд тохиромжтой өдөр. Янаг амрагийн харилцаа хэвийн, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийлэлээр өршөөл уучлалаар энэ үдшийг өнгөрөөнө. Энэхүү байдал нь танд маш их таалагдах бөгөөд алсдаа та хоёрын ирээдүйн амьдралын бат бөх холбоо бүр илүүгээр гагнагдах болно.
Үхэр (4/20-5/20)
Асуудалтай байх өдөр. Өнөөдөр эргэн тойрондоо асуудалтай тулгарч болно. Залуу үхэрнүүд үүссэн хүнд хэцүү байдлыг маш их хүчээр туулна. Үүний дотор садан төрлүүдтэйгээ үүссэн асуудлыг намжаах зэрэг орно. Ихэнх нь өөрийн хүлээлтэд сэтгэл алдарсан байна. Найдваргүй хосууд салж магадгүй. Сэтгэл санаа мэдрэмжээ өөрийн үйл хөдлөлийн үндэс болгож болохгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр аливаа шинэ ажилд алтан дунджийг баримтал. Хэт туйлшрах нь сөрөг үр дагавартай. Бие тавгүйрхэж, өвдөж ч магадгүй. Эсвэл огцом уурлаж хилэгнэн, шалтгаангүйгээр гуниглаж мэднэ. Эмчилгээ хийлгэхэд таарамжгүй өдөр. Сарны гэрэл шууд тусах газарт унтаж болохгүйг анхаар. Тэргэл сартай үед уусан эм илүү хүчтэй нөлөөлж, улмаар сөрөг үр дагавар үзүүлэх магадлалтай.
Мэлхий (6/22-7/22)
Эрсдэлтэй өдөр. Урвалт, хууран мэхлэлт нүүрлэж байгааг одод сэрэмжлүүлж байна. Янаг амрагийн харилцаанд зөрчилт нөхцөл байдал үүсч, сэтгэл дундуур явах бололтой. Улмаар зам замаа хөөж ч магадгүй. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Сэтгэлээр унах, хүч тамир барагдах зэрэг үзэгдэл ажиглагдана.
Арслан (7/23-8/22)
Таатай өдөр. Амьдарлын эрч хүч энерги, өөртөө итгэх итгэл, сексийн чадавхи, дур булаам байдал нэмэгдэж хүчирхэгжинэ. Найз нөхөдтэй харилцах харилцаа, сонирхолтой хүмүүстэй хийх уулзалт, аль эсвэл бүтээлч эрэл хайгуулын ажил амжилтаар дүүрэн байж, сэтгэл хангалуун байдлыг танд авч ирнэ. Анд найзуудтайгаа уулзаж, өнгөрсөнд болсон алдаа, буруу ойлголцлыг арилгах боломжийг олгоно. Шинэ хамтрагч тань, ажлын шинэ боломж бололцоо руу хөтлөх болно. Зарим Хонинууд урт хугацааны туршид үргэлжлэх ажилаа хийж байгаад хайрттайгаа учирч магадгүй.
Охин (8/23-9/22)
Аюултай, хүнд өдөр. Дуулах муу мэдээ нь таныг цочролд оруулах, аль эсвэл товлож зорьсон төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэх бололтой. Ажлын хамтрагч болон найз нөхөдтэйгээ маргалдах, аль эсвэл гэр бүлийхэнтэйгээ маш том хэрүүл шуугиан дэгдээх магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжгүйгээр үг хэлэхгүй, архи дарс зэрэг согтууруулах ундаанаас хол байхыг хичээгээрэй. Яс хугарах, аль эсвэл яс өвдөх магадлалтай тул өндрөөс унаж бэртэхээс болгоомжилж аль болох явган явахыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Таны амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч мэднэ. Хүсээгүй уулзалт эсвэл таагүй мэдээ сонсож болно. Санхүүгийн хүрээнд ямар нэгэн уналт гарахыг одод зааж байна. Зөв ухаан ба тэвчээрээ хадгал. Найз нөхөд ба ойрын төрлүүдийн зөвлөгөө эерэг үр дүн авчирна. Орой нь идэвхтэй амрах, үр тогтоход сайн. Өглөө нь тунгалаг нартай байвал сайны тэмдэг.
Хилэнц (10/23-11/21)
Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр өөрийгөө болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийх, шинэ танилтай болох, аялал зугаалгаар явах зэрэгт аль болох хүлээцтэй хандаарай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө аашлах хэрэггүй. Харанхуй болон хүн хөдөлгөөн бага газраар аль болох явахгүй байхыг таньд од эрхэс сануулж байна. Өдрийн турш таныг дагасан сэтгэл таагүй байдал орой гэхэд сарьнах болно. Учир нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эерэг энергийг таньд өгч байгаа хэрэг.
Нум (11/22-12/21)
Мөнгө төгрөгний хувьд хямрал нүүрлэх хандлагатай байна. Учир нь гэнэтийн, урьдчилан тооцоолоогүй байдлаар гарах зардал чирэгдлүүд нь гэр бүлийн төсөвт гүн гүнзгий нөлөөлнө. Энэ бүхэнд философийн үүднээс хандахыг хичээгээрэй. Бага зэргийн сэтгэлийн хямрал нь энэ цаг үе дэх хэрэггүй зүйлийн нэг мөнөөс мөн. Бодож байгаа зүйлдээ гүн гүнзгий орохгүй байхыг хичээж, өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх гэж оролдохын хэрэггүй. Учир нь энэ бүхнээс юу ч өөрчлөгдөхгүй байх болно.
Матар (12/22-1/19)
Хайр сэтгэлийн асуудалд тааламжтай өдөр. Та хоёрын харилцаа өөр хэн нэгэн дундуур тань хэзээ ч орж чадахааргүй тийм бат бөх байх бололтой. Үдээс хойш бага зэргийн гэмтэл бэртэл авч бухимдсанаар мэдрэлийн ядаргаанд орж, улмаар даамжрах магадлал өндөр байна. Толгой эргэн, ядарч туйлдан бүр хүчтэй өвдөхийг мэдрэнэ. Архи дарс, хүнд хоол, шарсан хайрсан хүнсний бүтээгдэхүүн идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Гал түймрийн аюул нүүрлэж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.
Хумх (1/20-2/18)
Осолтой өдөр. Сэжиг бүхий танилуудаас болгоомжил гэж одод танд зөвлөж байна. Эрүүл мэндэд халтай ажлаас татгалз. Энэ өдрийг гэртээ сууж өнгөрүүл, иймээс төлөвлөсөн уулзалт, болзоогоо цуцалсан нь дээр. Муу мэдээ хүлээн авч, улмаар бие хямрах шинжтэй. Хоолоо хэтрүүлж идэж болохгүй, согтууруулах ундаа бүү амс.
Загас (2/19-3/20)
Зарим нэг сэтгэл санааны тавгүйтлийг эс тооцвол, бүхэлдээ эрүүл байх өдөр. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд архаг хууч өвчин хурцдах болон шинээр өвдөх магадлалтай байгаа тул эрүүл мэндээ, дархлаагаа сайжруулах талаар бодоорой. Энэ өдөр шинэ уулзалт, гэнэтийн учралаар дүүрэн байх болно. Таны сэтгэл зүрхийг донсолгох эртний танилтайгаа уулзах уулзалт тохиох бололтой.
Өнөөдрийн зурхай /2015.04.12/ | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.