Шууд Chart

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо дутмаг байна

2015-04-16 14:43:56

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байгааг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан судалсан байна. Судалгааны явцад анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн асуудал гарч иржээ. Тухайлбал, Цагдаагийн газар, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, иргэн хоорондын харилцаа холбоо дутмаг. Ихэнх тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдсөн хойно л арга хэмжээ авч байна гэж судалгааны баг дүгнэсэн байна. Тиймээс хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх зураглал боловсруулжээ. Энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр сургалт зохион байгуулж байна.

Хүүдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын газрын дарга Т.Нарандэлгэр ярилаа. Манай улсын хүүхэд хамгааллын үйлчилгээ олон улсын жишигт хүрч чадахгүй байгааг тэрбээр хэлсэн. Тэгвэл үүний шалтгаан юу вэ. Энэ  асуудлаар  зочинтой хийх ярилцлагыг 18:00 цагт МҮОНР-ийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.


Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо дутмаг байна  
Үзсэн: 4281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй