
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 30. Адъяа гараг. Шийдэм. одтой, 3 хөх мэнгэтэй хөхөгчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүх талаараа тааламжтай өдөр. Гэвч асуудал болгонд хамгийн жижиг ч гэсэн асуудалд толгойлж оролцохгүйг хичээх хэрэгтэй. Ардчилсан бодлоготой тэвчээртэй байдлыг аль болох гаргах хэрэгтэй. Бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд амжилттай өдөр. Магадгүй хайрын адал явдал ба гэр бүлийн үүрэг хариуцлага хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт танд ашиггүй байх болно. Тиймээс сэрэмжтэй байхыг одод танд анхааруулж байна.
Үхэр (4/20-5/20)
Ачаалал ихтэй аюул дагуулсан өдөр. Уран бүтээх чадвар буурна. Гадны нөлөөллөөс болж сайтар төлөвлөсөн ажил тань нуран унах магдлалтай. Тэд танд алдаатай зөвлөгөө, тооцоог өгөх болно. Таныг азгүйдэл дагаж байгааг од гарагсын зүгээс анхааруулж байгаа тул биеэ барьж харьцаагаа аядуу болгож архи дарсны төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг хичээ. Хайрттайгаа харьцах харьцаа тогтворгүй, урам хугаралт, гомдол залхалт, баяр хөөр, сэтгэл догдлолоор холилдон байна. Өнөөдөр хүлээн авах мэдээ үйл явдлын өрнөлийг огцом өөрчилж, найз нөхдөөсөө тус дэм авахад хүргэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Маш таагүй өдөр. Өнөөдөр ослын аюул нүүрлэх тул анхаарал болгоомжтой байгтун. Гэнэт ирэх таагүй мэдээнд бэлтгэлтэй бай. Амьдралын хүнд ачааг биеийн болон сэтгэлийн эрч хүч тань даахгүй болохыг мэдрэнэ. Иймд нөхцөл байдлаа зайлшгүй өөрчилж, амрах хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Долоо хоногийн төгсгөлд үйл явдал танд ашигтайгаар эргэхгүй. Бүх бодсон зүйлээ амжиж дуусгахын тулд гэр бүл, ажилдаа өөрийн хүчийг зөв хуваарилахыг зөвлөж байна. Найзууд хамтарч ажиллах санал тавибал зөвшөөрөх гэж бүү яар. Гэнэтийн зочдын айлчлалтай холбогдон асуудал үүсэх магадлалтай.
Арслан (7/23-8/22)
Энергийн хувьсал, өөрчлөлтийн өдөр. Хувийн харилцаанд эерэг, сөрөг чиглэлийн чухал өөрчлөлтүүд болох нь дамжиггүй. Аливаа хов живийн хохирогч болох тохиол ч ирж болзошгүй. Эдгээр таагүй байдлаас зайлсхийхийн тулд байж болох бүх арга хэмжээг авахыг хичээгээрэй.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр таны хувьд маш азтай, одтой байх болно. Энэхүү сайн өдрийн ганц таагүй зүйл нь бие ялимгүй тавгүйрхэх, өсвөр насны хүүхдүүдтэй муудалцаж болох талтай. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд та цэцэн мэргэн байж, хайр энхрийлэл гаргахыг хичээгээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Одод нь залилуулах, хууралтанд өртөх, хоосон зэрэглээ харахаас сэрэмжлүүлж байна. Аялал, хол зорчихыг хориотой. Толинд харахгүй байх, ялангуяа хагалах нь муу юм. Бэлэг тэмдэгт анхаарч түүнийг нягт нямбай шинжлэн дүгнэх хэрэгтэй. Өдрийг амрах, амьдралын эрч хүчний шинэ үүсвэрийг олж авахад, өөртөө гүнзгий орох, гэртээ, гэр бүлдээ зориул. Өөрийн сэтгэл санааны илрэлд ба мэдрэмжинд анхаарч цэгцлэхийг хичээ. Ирээдүйг том өөдрөг үзлээр хар. Байраа засах эсвэл зуслангаа тохижуулах гэсний хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр хувийн амьдралд таагүй уур амьсгал орж ирнэ. Багагүй таагүй гэнэтийн бэлгүүд хүлээж байна. Дотно харьцааг хойшлуулсан нь дээр тэгэхгүй бол хэрүүл маргаан гарч болзошгүй эсвэл бие биедээ таагүй хандлага гаргана. Таны бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тиймээс эдгээр зүйлсээс хол байхыг хичээ. Танаас бага зэрэг уяан хатан байдал мөн бодлоготой байдал шаардагдана. Амьдрал өөрөө танд хүнд хэцүү байдлаас гарахад тань тусална. Гадуур гарах бүхий л ажлуудыг хойшлуулаарай. Бодол санаагаа цэгцлэх нь чухал байна.
Нум (11/22-12/21)
Өнөөдрийн ажил хэрэг санамсаргүйгээр сайхан амжилт ололтыг авчирна. Таны ажилч хичээнгүй, сахилга хариуцлагатай байдал, бүхнийг дүгнэж цэгнэж чадах чадварыг тань дарга, удирдлага онцлон тэмдэглэж зохих ёсоор үнэлнэ. Энэ байдлыг та ямар нэгэн байдлаар мэдэрсэн бол гайхахын хэрэггүй. Харин ойр дотны хүний сайн санаж хэлсэн зөвлөгөө муу нөлөө үзүүлэхийг анхаараарай. Орой тийшээ бүх айдас түгшүүр намжих бололтой.
Матар (12/22-1/19)
Таны энергийн байдал буурсаар л байна. Таны бодож байсан зүйлс таны санаанд нэг их нийцэхгүй л болов уу. Харамсалтай нь тэд алхам хийхгүй л болов уу. Уур бухимдалтай байна. Өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх боломжоо бүү хаяарай. Яг энэ боломжийг од гараг ч ивээх болно. Ойр дотнын хүнийхээ асуудлуудад анхаарал хандуулаарай.
Хумх (1/20-2/18)
Сансрын хайрын энерги нөлөөлөх өдөр. Гэм буруугаа хүлээж, нүглээ наминчилж сэтгэлээ ариусгахад тохиромжтой. Янаг амрагийн адал явдалд орооцолдохоос зайлсхий. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Таны хүч тамир буурч байгаа тул биеийн ачааллаас зайлсхий. Архаг өвчин сэдрэх магадлалтай.
Загас (2/19-3/20)
Түвэгтэй, ачаалалтай өдөр. Хувь хүний хоорон дахь дайсагнал гаргах хэрэггүй. Өөрийн бодол санаандаа бат зогсох, эсрэгээр зөрүүдлэх гэсний хэрэггүй. Ажлаа өөртөө ашигтай болгохын тулд заримдаа зөвшилцөхөд хүрэх хэрэгтэй гэдгийг мартах ёсгүй. Хажуугаас ирсэн хариу шүүмжлэл нь өдөржингөө бодогдоно.
Өнөөдрийн зурхай /2015.04.19/ | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.