Шууд Chart

Сүхбаатарчууд 460 тонн хог хаягдал цэвэрлэлээ

2015-04-20 11:01:17

Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1858 аж ахуй нэгж байгууллага, 6650 гаруй иргэн, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороо тус бүрт 10-20, нийт 300 иргэнийг урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай,далан гуу жалга, хогийн цэгийн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна.

Цэвэрлэгээний үеэр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ний хог тээврийн нийт 46 хог тээврийн машин, 2 ковш уртасгасан цагаар ажиллаж нийт 460 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэлээ.

Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг бүрэн хангалттай цэвэрлэсэн байна.


Сүхбаатарчууд 460 тонн хог хаягдал цэвэрлэлээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй