Шууд Chart

Гэдэс дүүрэхийн учир

2015-04-23 10:09:01

Гэдэс гэж ходоодны нугалуурын төгсөх хэсэг буюу 12 хуруу гэдэстэй нийлсэн хэсгээс эхлээд шулуун гэдэсний төгсгөл буюу хошного хүртэлх хэсгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хоол боловсруулах тогтолцооны дунд, хэвлийн хөндий дэх хэсгийг хэлэх боловч амьдрал дээр хэвлийн урд хэсгээ гэдэс гэж ойлгох нь бий. Буруу ч юм биш. Нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэссэнээс үүдэн базалж мушгирч өвдөхийг гэдэс өвдлөө гэдэг шүү дээ. Гэдэс базалж өвдөх нь хэвлийн хөндий дэх олон өвчний илрэх шинж мөн. Гэхдээ өвдөлтийн хэлбэр /хатгах, базлах, мушгирах, дунших, сүлбэх гэх мэт/ янз бүр байдаг нь оношийн ач холбогдолтой. Жишээ нь, хутгаар хатгах мэт огцом хүчтэй өвдөлт ихэвчлэн нойр булчирхайн хурц үрэвсэл, үхжил, өндгөвчний цусан цэврүү хагарах үед илэрдэг бол хоолны  хордлогын үед хүчтэй базалж өвдөн, үе үе хуржигнаж, гүйлгэх гэхчлэн ялгаатай. Гэдэсний олон эмгэгийн нэг нь буюу илрэх шинж тэмдэг нь гэдэс дүүрэлт юм. Дүүрэх нь бас харилцан адилгүй. Цанхайх, цүрдийх, тэлэх гэхчлэн өөр өөрөөр нэрлэдэг нь мөн л үүссэн шалтгаанаасаа хамааралтай юм. Ерөнхийдөө гэдсэн дотор хий ихээр хуралдсан л гэсэн үг. Хэвийн үед байнга хий байх ба энэ нь гэдэс чөлөөтэй хөдлөх, хоол хүнсээ шахах явцыг хөнгөвчлөх ач холбогдолтой. Гэдэс дүүрэх болгон эмгэг биш. Тухайлбал, зарим төрлийн жимс, чавга, сүү, тараг, ээзгий, айраг, аарц, буурцаг, төмс, байцаа, шар айраг, хар талх, арвайн гурил гээд цөөнгүй хүнсний зүйл их идсэний дараа гэдэс дүүрэх нь бий. Энэ тохиолдолд гэдэс хэсэг хуржигнаж, хэд хэд унгасны дараа намжина. Харин гэдэс дүүрэн цардайх мөртлөө доош хий гарахгүй удах, аажимдаа өвдөлт өгч эхэлбэл эмгэг гэж үзэж болно. Шалтгаан нь олон янз. Хоол идсэний дараа гэдсээ дааруулснаас болж тухайн хэсэгт гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэсэн, тодорхой заагт хүрээд саатах учир гэдэс дүүрэхийн зэрэгцээ базалж өвддөг.

Ихэнх тохиолдолд дутуу боловсорсон хоол хүнс шингэн хэвээрээ доош урсаж, гүйлгэснээр дүүрэнг намжин илаарших нь олонх талдаа. Ингэж чадалгүй саатахыг гэдэс түгжрэх гэж нэрлэх бөгөөд гол шинж нь гэдэс цанхайн /цэрхийх гэх ч бий/ дүүрч, доошоо хий, шингэн гарахгүй саатах тул дүүрэнг улам нэмэгдэж, энд тэнд сүлбэх мэт хатгаж өвдөнө. Түгжрэлийн хэлбэрээс хамааран дүүрэнг нэмэгдэх, өвдөх, улмаар өрцийг дээш өргөх тул уушги, зүрх шахагдан амьсгаадах, судасны лугшилт түргэсэх байдлаар даамжирна. Цаашдаа ходоод дээш шахагдсанаас болж ходоодон дахь зүйлс, гэдэсний шүүрэл, цөс холилдсон зүйлээр огиулж бөөлжих нь түгжрэл нэлээд хүндэрсний шинж мөн. Эдгээрээс гадна хэвлийн хөндийд байрлах эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, түүнээс шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл, элэг, нойр булчирхайн хадвар, бэтэг, гэдэсний туузан хорхой, эмэгтэйчүүдэд умай, өндгөвчний эмгэгүүд, мэс заслын дараах гэдэсний наалданги, гэдэсний сүрьеэ гээд олон өвчин эмгэгийн үед илрэх эхний шинж тэмдгүүдийн нэг нь гэдэс дүүрэлт байдаг. Тэрчлэн элэг хатуурах, өвчин болон элэгний хавдрын үед хэвлийн шингэн хуралдан гэдсийг гаднаас нь цочроосноос болж дүүрч болно. Хий дүүрснээс ялгахын тулд рентгенд харах, хуруугаар тогшиж үзэх, хэвлийн урд, хажуу хананд чагнуур тавьж байгаад гараараа доргиулан /цалгиулах/ шингэний хөдөлгөөнөөр нь гэхчлэн ялгаж оношлох боломжтой байдаг. Гэдэс ямар ч шалтгаанаар дүүрэх үед ходоод цанхайх учир тэр хэсэгт өвдөлт өгдөг. Хөдлөх суухад хүртэл тулж өвдөх ба дотор муухайран, хүйтэн хөлс чийхарч, бие сулран тамирддаг. Өмнө нь оношлогдсон өөр хүнд өвчин эмгэг анзаарагдаагүй бол өвчтөнг дээш харуулан хэвтүүлж, хоёр хөлийг өвдгөөр нь хагас нугалсан байрлалд гэдсэнд иллэг хийдэг. Ингэхдээ гар болон тухайн хүний хэвлийг загасны тос, шар тос, хонины сүүл, гавар зэргийн аль нэгийг нимгэвтэр түрхээд цагийн зүү дагуу баруун доод хэсгээс дээш, дараа нь хавирганы нуман доогуур хөндлөн, тэгээд зүүн талаар доош чиглэсэн зөөлөн иллэг хийдэг. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дагуулна гэсэн үг. Хэвлийг аль болох дааруулахгүй байх нь зүйтэй. Бүлээн жин тавих нь тийм ч оновчтой арга биш. Учир нь хэвлийн дүүрэлт гялтан хальсны үрэвсэл, хэвлийн бусад эрхтэнд үүссэн идээт буглаа зэрэгтэй хамааралтай бол өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Бага насны хүүхдийн гэдэсний дүүрэнгийг намжаахын тулд бүлээн усаар клизм тавих, зориулалтын мөлгөр үзүүртэй бургуйн гуурс хошногонд нь шургуулж үлдээх зэрэг арга хэрэглэх ба эмчийн заавраар модны нүүрс, энэ төрлийн эм өгч болно.  

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос  
 


Гэдэс дүүрэхийн учир   
Үзсэн: 87642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-06-03 19:00
Miniih bas Sar garan gedes tsanhaigd joohon ym idheer l herhreed butsaagd booljood l garagah ym ene yuniih ve ystoi hetsvv ymaa
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 13:23
Нүд бүрэлзээд, гэдэс дүүрээд хэцүү юмаа яах вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-01-22 23:32
Hvndrehgvi udaad tseejnii gol boglorson yum shig hondvvrtei amisgalhd hetsvv bgaad bnaa yaah we
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 05:43
Миний гэдэс дүүрэх нь нээх мэдэгдэхгүй юм. Мөнхийн тасралтгүй унгас юм. Унгаал унгаал энэ юуных юм бол
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 01:23
Miniih bas
ддд [127.0.0.xxx] 2020-02-29 18:44
hi. miniih bas tegdeg gedes duurch tsanhaihgyi hernee mash ih bnga shahuu ungadag. 2jiliin omnoos l iim bolson yunaas boldiim boldo
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 21:02
Элгээ үзүүлээрэй.
Zochin [127.0.0.xxx] 2019-10-25 06:11
Mini gedes yum idsenii daraa jahan baij bgad duugarch bsna singen baah yum ,ene yuniih be ,obdoj ogih gulguh gsn zobiur bhgui.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-02 02:29
Сайн байна уу оношоо олсонуу
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 21:29
Миний гэдэс гэнэт хөөгөөд эхэлсэн түгжрэл юм болуу гээд туулга хэрэглэсэн нэмэргүй юм идэхгүй байсанч хөөгөөд байна юуных вэ хаан юунд үзүүлвэл зүгээр вэ зөвөлгөө өгөөч
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 04:05
deerx shinj temdeg nadad bugd ilersen ymar uuval sain bee
зөвлөмж [173.152.22.xxx] 2018-11-16 18:07
шууд эрүүл мэндэд нөлөөлөхгүй ч гэдэс дүүрэх маш аюултай зүйл алсдаа ямар нэг өвчний эх үүсвэр болдог тиймээс яаралтай ямар нэгэн арга авах маш чухал!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-09-30 13:08
Shunu bolgon gedes duureed ungahar umhii bish tegeed turad baih yum yaj emchleh ve
гэдэс [173.152.111.xxx] 2018-06-25 13:06
шөнө гэдэс дүүрэх их асуудалтай эд байгам минийх бас тэгдэг
Зочин [202.131.250.xxx] 2018-01-19 05:31
Эрэгтэй бол юуных вэ
Зочин [221.138.95.xxx] 2018-01-15 20:01
эмэгтэйчүүдийн мөөгөнцөртөй байхад гэдэс дүүрэнгэтдэг юм билээ со шинжилгээ өгч мэдэж эмчлүүлсээн
Зочин [66.181.160.xxx] 2018-03-16 18:20
Миний гэдэс бас жирэмсэн мэт томроод дүүрээд бх юм. Миомтой бол ингэдэг боловуу.зөвлөөч.89702488
Зочин [202.131.250.xxx] 2018-01-07 03:10
sar garan gedes duurj dotor muuhairlaaa ene yuniih ve yaj zver bolgoh ve meddeg hun bnuu esul iim zowlobt hun bnuu hariu
Зочин [66.181.161.xxx] 2018-01-04 02:46
gedes bainga duured shono. bolgon sereed hetsuu bn yah ve ih udslaaa yuniih ve tudlaac humuuse ingej bgd zuer bolson hun bnuu yaj ve zaawak hariu biceerei
Зочин [66.181.161.xxx] 2017-12-31 04:55
Гэдэс баынга дүүрээд дотор нь дархаар юм бгаа юм шиг их хэцүү юм тгд дотор байнга муухайрах юм энэ юунийх юэ ингээд их удалаа туслаач
zochin [66.181.181.xxx] 2017-12-29 21:39
zuun havirgani dooguur zoviurtai bh yum bas nuur tolgoi badaarah yum ene yuniih ve
Номин [122.201.22.xxx] 2017-10-31 06:04
Архи.дарс уугаагүй хэвийн байж байгаад.бүтэн өдрийн турш дотор муухайрч бөөлжих мэдрэмж төрж байлаа, энэ юунаас болох вэ?
зочин [202.179.31.xxx] 2017-07-31 10:29
гэдэс дүүрэлгүй унгаад байдаг учир юу вэ? зөвлөлгөө өгөөч
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 01:18
Эрүүл хүн тэгдэг юм
zochin [103.229.123.xxx] 2017-03-14 15:05
Gedesnii tugjrel yostoi aimar gesen. Ovdolt ih medregden. Humuusee bolgoomjtoi Baigaarai.
Бат-Амгалан [202.72.246.xxx] 2017-03-06 18:54
Миний эхнэрийн гэдэс хааяа хааяа дүүрэх, дүүрэхдээ гэдэс нь жирэмсэн хүнийх шиг томорч дотор нь муухай оргиод энэ тэнд хатгуулж өвдөөд байна. үзүүлхээр онош нь тогтоогдохгүй байна туслаач .
Зочин [112.72.15.xxx] 2017-07-27 11:07
сайн уу эхнэрийн чинь онош нь олдсон уу юунаас болж тэгж дүүрч хатгаж өвдөөд байгаан бол
Зочин [150.129.142.xxx] 2017-09-09 12:17
Sainu bi yag ingeed bn onosh garsanuu uzuuleed shal demii onosh garahguin bolu
шаабар [202.126.89.xxx] 2017-02-20 10:46
Энэ номыг айл болгонд зориулж хэвлүүлсэн юм. Айлд нэг байхад хэрэг болох зөвөлгөөнүүд орсон. Нийтдээ элбэг тохиолддог 400 орчим өвчин эмгэг илрэх шинж болон авах арга хэмжээний талаар товчхон оруулсан юм. Авах хүн дорхи утас руу хандаж болно шүү. Одоо 200 аад ширхэг үлдсэн байгаа 99116502 .
Зочин [59.153.112.xxx] 2018-04-12 12:40
Үнэ хэ вэ?
Цээгий [103.26.194.xxx] 2016-12-05 19:21
Манай хүүхэд одоо 2ns 7srtai sajilttai ywdaggui tgsen gedes n bainga duurene terende zowurlaa mash ih uilana gdsin iled eroso ungadagui deshee muuhai unertei booljino hehrene hodood gdsin duranduulj boldig yum bolwuu eh nylhast uzulsen onts yum helegui duurengin em hododni em bichij ogson terin ugad zuger bologui odo yhuu nadad hariult ogj tuslaach
Зочин [150.129.143.xxx] 2016-12-04 08:57
хэрэгтэй мэдээлэл байна талархлаа
зочин [139.5.218.xxx] 2016-11-11 01:04
Баярлалаа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-23 11:46
Bayrlalaa. tun heregtei medeelel baina

Бидэнтэй нэгдээрэй