Шууд Chart

Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагджээ

2025-07-13 12:16:05

Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид БНСУ-ын "Чусон" их сургуулийн “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагдлаа. 2025 оны долдугаар  сарын 1-10-ны хооронд БНСУ-ын Чусон их сургуульд зохион байгуулагдсан “CSU Summer School 2025” солилцооны хөтөлбөрт Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургууль, 15-р сургууль, Улаанбаатар хотын ШУТИС-ийн ахлах сургууль, 72-р сургуулийн нийт 126 сурагч, 10 багш амжилттай хамрагджээ.

Сурагчид тус хөтөлбөрөөр БНСУ-ын “Чусон” их сургуультай танилцах, Солонгос хэлний хичээл судлахаас гадна таеквондогийн сургалт, Усан парк, Aзийн соёлын төвийн аялал, Онцгой байдалын сургалт, "Эверлэнд" паркад тоглох зэрэг олон үйл ажиллагаанд хамрагдсан юм.  Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид Солонгос улсын соёл, боловсрол, амралтыг хослуулан суралцаж ирээдүйн зорилго, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм.

 


Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагджээ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй