Шууд Chart

Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна

2025-07-13 12:23:36

Долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Алтай нуруунаас эхтэй Дундцэнхэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант тосгон, Зүүнбүрэн, Сүхбаатар сум/, Орхон /Бат-Өлзий, Өлзийт, Орхон, Орхонтуул сум/, Идэр /Их-Уул/, Урдтамир, Зүүнтүрүү, Хурх, Балж, Улз, Ховд /Өлгий, Мянгад/, Буянт /Ховд аймаг/, Хожуул, Тээл, Шарга, Заг, Байдраг /Баянбүрд/, Зэгстэй, Хархираа, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-40 см давсан байдалтай байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар броо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн

Гадаргын Усны СудалгааныХэлтэс


Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна   
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй