
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын Хурдан морины сонгомол дунд насны уралдаанд
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүлж,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хонгор аман хүзүүнд хурдалж,
- Айргийн гуравт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батболдын халтар,
- Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хээр,
- Айргийн тавд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын саарал тус тус орж, торон жолоогоо өргүүллээ.
Төрийн их баяр наадмын хурдан сонгомол дунд насны уралдаанд нийт 106 морь бүртгүүлснээс 94 нь стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм.
УЯАЧДЫН НААДАМ: Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ | ||
Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.