Шууд Chart

"Албадан эмчилгээ" арга хэмжээ боллоо

2015-04-24 14:57:38

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс 2015 оны дөрөвдүгээр сарын 21,22 -ны өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архинд донтох өвчтэй болсон этгээдүүдийг эмчлэх зорилгоор “Албадан эмчилгээ” тусгай арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулан ажилласан байна. 

Арга хэмжээнд хороо хариуцсан хэсгийн байцаагч нар нэг машинтайгаар оролцсон бөгөөд дүүргийн 1, 2, 3, 11, 15-р хорооны нутаг дэвсгэрдэх согтуурах донтой этгээдүүд ихэвчлэн цуглардаг Ажилчны алдар талбай, 19-р хорооллын үйлчилгээний төв, 120 мянгатын 20, 21, 22-р байрууд, Арьс ширний үйлдвэрийн хашаа зэрэг газруудад эргүүл шалгалт зохион байгуулан нийт 28 этгээдийг саатуулах байранд хүлээлгэн өгч, 19 этгээдийн ар гэрээс албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт хүлээн авч, тэдгээрийг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэгт хамруулан Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандан нийт 12 этгээдийг албадан эмчлүүлэх шийдвэр гаргуулан Төв аймгийн Баян суманд байрлах Согтуурах мансуурах донтой этгээдтийг захиргааны журмаар албадан эмчлэж, албадан хөдөлмөр хийлгэх төвд хүлээлгэн өгсөн байна.


"Албадан эмчилгээ" арга хэмжээ боллоо  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй