
ХУД-ийн Ахмадын хорооны ахмадын хөгжлийн төвийн 2 дугаар бүсээс “Эрүүл насжилт” өдөрлөг арга хэмжээг ахмад настнуудын дунд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь МУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хүн амын насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настаны аж байдлыг сайжруулах талаар баримтлах үндэсний стратеги бодлогын хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл насжилт, насны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн дагуу ахмадуудад тавих нийгмийн анхаарлыг дээшлүүлж, тэдний эрүүл мэндийг сайжруулах, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилж, байгаль орчиноо танин мэдэх, хамгаалахад зорилготой юм.
“Эрүүл насжилт” өдөрлөг өнөөдөр 34-р сургуулийн урлагийн зааланд болж өдөрлөгт дүүргийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгт Яармагийн бүсийн ахмадууд баг болон “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалын үзүүлбэрээр тэмцээн зохиож оролцлоо.
“Эрүүл насжилт” өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.