Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.04.26/

2015-04-26 07:25:02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 8. Адъяа гарагНайралт эх одтой, 5 шар мэнгэтэй хар Бич өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хувь заяанд гарах гэнэтийн эргэлт адал явдал, хууралт зэрэг муу үйл явдал тохиож магадгүй өдөр. Энэ амралтын өдөр магадгүй мэргэжлийн хүрээнд гарсан асуудлууд алдаанууд бүх цагийг чинь авна. Эрэгтэй хонинуудад таатай өдөр. Учир нь эдгээр нь эсрэг хүйстэнтэйгээ шинэ харилцааг амжилттай тогтоож болох юм.


Үхэр (4/20-5/20)

Сансрын энергийг тогтоон барихтай холбоотой өдөр. Биеийн гэрлэн бүрхүүл амьдралын хүч чадал, дур булаам байдал нэмэгдэж байна. Энэ өдөр холбоо холбоо харилцаа тогтоох, уулзаж учрах, бүтээлч эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Янз бүрийн ажил төрөл, жижиг сажиг асуудлуудыг шийдэхэд хүч чадлаа гаргах хэдий ч хүссэн үр дүнг авчрахгүй байх болно. Олон хүн цугласан газарт байхаас зайлсхий, энэ нь таныг таагүй сэтгэл хөдлөлд оруулна. Энэ өдрийн уриа: цөөн үг, хөндлөнгөөс ажиглах, болж буй үйл явдлыг цэгнэж дүгнэх чадвар.


Хамтатгах (5/21-6/21)

Бухимдалтай өдөр. Зочдын хүлээн авалт, төрөл төрөгсөд аль эсвэл дотны найз нөхдийн уулзалт нь маргаан, үл ойлголцолд хүргэх болно. Дараа гэж хойш тавихгүйгээр маргаантай нөхцөл байдлын учрыг олох хэрэгтэй. Үдээс хойш хүлээн авах гэнэтийн муу мэдээ урд өмнө нь бодсон зүйлдээ дүгнэлт хийх боломжийг олгоно. Аялалаар явах, жуулчлахад таатай байхаас гадна эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байх нь хожмын харууслыг авчирч мэднэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхтэй байж, бүтээж туурвих өдөр. Хамгийн гол нь өнөөдөр та жижиг сажиг зүйлд сатаарахгүй, юуг ч хольж хутгахгүй байх нь чухал. Хамгийн гол чухал зүйл дээрээ төвлөр. Байдаг хүч чадлаа дайчлан ажиллавал бүх зүйлийг хийж дуусгаж чадна. Цаашдын тань ажил үр бүтээлтэй байхыг амралтын энэ өдөр танд амлаж байна. Найз нөхөдтэйгөө харилцах болон багаар хичээллэхэд ашигтай байна. Хэн нэгнийд зочлохоор явах, аль эсвэл зочид хүлээн авахад таатай сайхан байх болно.


Арслан (7/23-8/22)   

Олны дунд бужигнах дуртай, нийтэч зан тань энэ өдөр хэрэг болно. Хүмүүст чин сэтгэлээсээ хандах хандлагынхаа ачаар өнөөдөр нумууд нэмэлт мөнгө олох эх үүсвэртэй болно. Үүний дүнд таны мөнгө, санхүүгийн байдал эрс дээшлэх магадлалтай байна. Янаг амрагийн харилцаа хэвийн, онцын өөрчлөлтгүй байх нь.


Охин (8/23-9/22)   

Таны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Охинууд өнөөдөр эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг онцгой татах магадлалтай. Тэдний сонирхолыг татагсад нь голдуу загас, үхрийн ордных байх төлөвтэй гэж одод зөгнөжээ. Гэхдээ энэ учрал таатай бусаар, тодруулбал хэрүүл маргаан эсвэл харилцан сэтгэл хөндийрснөөр дуусч болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр таны мэдрэмж ер бусын хүчтэй байх бололтой. Энэ нь гэр бүлийн хүрээнд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тань тусалж, бүх зүйлийг ердийн горимд оруулж чадна. Сэтгэлийн хэт хөөрөл, гадны нөлөө таныг бүрмөсөн нөмрөн авна. Гэвч сохор азанд найдан зорилгынхоо төлөө дайралт хийхийн хэрэггүй. Алдаа дутагдал гаргахаас сэргийлж, тооцоотой, ухаалаг, анхааралтай байхыг одод зөвлөж байна. Аялал зугаалга хийх, спортоор хичээллэвэл тааламжтай. Гэхдээ энэ бүхнийг гадаа цэнгэг агаарт хийвэл бүр сайн байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Урд өмнөх өдрүүдийн таагүй зүйлс таныг орхихгүй нь. Осол, аваар тохиолдох учир болгоомжтой бай. Танаас хамааралтай хүмүүст бүү итгэ. Дотоод сэтгэлээ сонс. Эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдахыг бүү эрхэмлэ. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээс хол бай. Элэгний үйл ажиллагаанаас болж сэтгэл санаа чинь хямарч мэдэх тул өөх тос ихтэй хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Өөрийнхөө хардлага сэрдлэгэнд бүү итгээрэй, бас ойр дотны хүмүүстэй маргалдаж зөрчилдөхийг урьтал болгох гэж яарсаны хэрэггүй. Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдлын бүрдэл маш өндөр байгаа тул анхаарал болгоомжтой ажиллаарай. Харилцаанд үүссэн асуудлыг зохицуулах гэсэн бүх зүйлээс аль болохоор холхон байх нь зүйтэй бөгөөд энэ нь таныг зөвхөн ядрааж туйлдуулахаас өөр ямар нэгэн дэвшилттэй зүйлд хүргэхгүй хий дэмий цаг хугацаа үрсэн ажил байх болно. Үр хүүхэддээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэд таны халамж, хайрыг хүртэхийг хүлээж байгааг бүү мартаарай.


Матар (12/22-1/19)   

Амьдралын төлөвлөгөөгөө ойрын хугацаанд залруул. Мөн болж буй нөхцөл байдлыг өөрчил. Өдрийн эхний хагаст сэтгэлээр унах, гансрах болно. Магадгүй хамаатан садан, эцэг эхтэйгээ зөрчилдөнө. Ихэнх хүлээлттэй байх хүмүүсийн хувьд гэрт тань болж буй үйл явдалтай эвлэрэхэд хүнд байна. Өдрийн хоёр дахь хагаст завсарлага авна. Хайр дурлалын асуудал, найз нөхөдтэйгээ нээлттэй байснаар шинэ боломж гарна. Өнөөдөр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү найд.


Хумх (1/20-2/18)   

Эрч хүч энергийн өдөр. Таны хувирамтгай дотоод ертөнц шинэ адал явдал, сонирхолтой орчныг хүснэ. Гэвч ингэх хэрэггүй, сөрөг үр дагавартай гэж одод зөвлөж байна. Та догшин ширүүн авирлаж болохгүй, өөрийн ариун шударга зан, цэвэр ёс суртахуун, өгөөмөр сэтгэлээ ил гарга. Энэ өдрийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрөө.
 


Загас (2/19-3/20)

Баяр хөөр, тайвшралыг мэдрэхтэй холбоотой өдөр. Та маш сайхан сэтгэлийн хөнгөрлийг олж, эрх чөлөөг мэдрэх болно. Бүх товлосон уулзалтуудын үр дүн авралын од байх ба, магадгүй, тэдгээр нь эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх боломжийг авчирч мэднэ.
 


Өнөөдрийн зурхай /2015.04.26/  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй