Шууд Chart

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2015.05.02/

2015-05-02 07:54:37

06.00    Радио уриа, төрийн дуулал, эхлэл.
06.05     Өглөөний мэдээ
06.15     “Гишгэдэл сайтай үрээ зээрд морь” ардын уртын дуу 
06.20     “Гэгээн өргөл” нэвтрүүлэг.  “Мөсний дууль” радио эссэ /давтана/
06.25     “Өдрийн зурхай”
06.30     Үдээс өмнөх нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна.
06.35    Цаг агаарын мэдээ
06.40     Монголын радиогийн алтан сангаас:
07.00    Гадаад мэдээ, цаг агаар
07.10    “Малчин” нэвтрүүлэг.  “Хойморь  нутгийн  хавар” - Хөвсгөл аймгийн хаваржилтын талаар орон   нутгийн сэтгүүлчтэй хамтран бэлтгэнэ
07.25     Цаг агаарын мэдээ
07.27     УГЗ Бямбабаярын хөгжим “Хамтдаа дуулъя” дуу
07.35     “Хүн гараг” нэвтрүүлэг. Орчуулагч О.Цэнгэлийн амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг найруулал
07.55    Зундарийн “Чамдаа” дууны дан хөгжим  
08.00    Гадаад мэдээ, цаг агаар
08.10    “Мөнхийн реп” хамтлагийн дуунаас 
08.20     “Хурд” агентлаг ирэх долоо хоногт
08.35     “Сурвалжит монгол” нэвтрүүлэг. “Монгол гэрийн эртний нэршил” цуврал. “Ааль, айл, айл гэр, саахалт айл гэхийн учир” /давтана/
08.50     “Номингийн цаг” нэвтрүүлэг /давтана/ 
09.00     “Алтан цадиг”  нэвтрүүлэг.  “Алтан цадиг” нэвтрүүлэг. “Их  Монгол...” цувралын 6-р
09.20     “Цэцэн үг чээжинд” нэвтрүүлэг. “Хүсэл” – Тэнгэрийн од шиг их мөнгөтэй баян болохыг  мөрөөдсөн хүү, хүүдээ сурган хэлж байгаа аавын яриагаар хүний хүсэл мөрөөдөл ба шуналын зааг ялгааг тодотгож, эрдэм номонд шамдсанаар хүслийнхээ оргилд хүрдэг. “Авдар дүүрэн алт  боловч дундардаг, Аварга цуутай бөх боловч өтлөдөг”, “Шунал ихэдвэл шулам болно” зэрэг   зүйр цэцэн үгийн утгын тайлбар. Нэвтрүүлэгт  Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор  Батбаатар оролцоно
09.30     Дуучин Мишээл дуулна
09.40    “Шинэ ирэн” ирэх долоо хоногт
09.55    Нийгмийн зар мэдээлэл 
10.00    Мэдээ
10.10    “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цувралын 1-р
10.25    АЖ ТХШ Жанцаннороын “Концертино”  
10.35    “Гурван эрдэнэ” студийн  “Номын хүрдэн” нэвтрүүлэг
10.55    Нийгмийн зар мэдээлэл 
11.00    “Ая дууны мэнд”   нэвтрүүлэг
11.35    “Их хөлгөн туульс”. МЗЭ-ийн шагналт зохиолч, түүхч Нагаанбуугийн “Алтайн тэнгэр”  романы  уран уншлага /давтана/
11.50     Цаг агаарын мэдээ, өдрийн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна.
11.55     Дуучин Эрдэнэчимэгийн дуулсан “Орчлон миний явах суух” дуу 
12.00      Мэдээ
12.10     “Залуус”  хөтөлбөр
13.00      Мэдээ
13.10     “Залуус”  хөтөлбөрийн үргэлжлэл
14.00      Мэдээ
14.05     “Өсөхөөс сурсан үндэсний хэл”  нэвтрүүлэг. “Хөх дурсгал”: Монгол хэлний нэр цээрлэх ба  эерүүлэх ёс. Этгээд үг хэллэгийн ойллого: БИЧИХ гэсэн утга бүхий этгээд үг хэллэгийг  тайлбарлана. Харь үгийн хэрэглээ: Концесс гэх үгийн гарал, хөрвүүлэг найруулга /давтана/
14.25      Урлаг Соёлын редакци ирэх долоо хоногт 
14.40      “Хавдрын эсрэг хамтдаа”  нэвтрүүлэг. “Хавдраас сэргийлэх шинэ алхмыг хамтдаа  хийе” – “Ходоодоо амрааж сурья” – доктор профессор Оюундарь, иргэдийн төлөөлөл оролцоно  /давтана/
14.55     Нийгмийн зар мэдээлэл 
15.00      Мэдээ
15.05     Цаг агаарын мэдээ / Өвөрхангай, Дорноговь аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлнэ/
15.15     “Гурван эрдэнэ” студийн “Номын хүрдэн” нэвтрүүлэг   /давтана/
15.35      “Анд нөхдийн ая дуу” цуврал
15.45     “Байгаль хүүхэд” нэвтрүүлэг. “Эрвээхий хэзээ гарах бол” – Шавьжны ертөнцийн тухай яриагаа  үргэлжлүүлнэ. Нэвтрүүлэгт судлаач Гантигмаа оролцоно. “Амьтдын тухай сонин хачин” –  сонин хачин зохилдолгоотой амьтдын тухай мэдээ, мэдээлэл хүргэнэ. “Газарч жаалууд” –  “Миний эх орны үзэсгэлэн” үзэсгэлэнт шазрын тухай сонирхолтой яриа
16.00      Гадаад мэдээ
16.10      “Гарц шийдэл” нэвтрүүлгийн давталт
16.40      Хөөмийн хэлхээ аялгуу 
16.45     “Малчин” нэвтрүүлэг. “Хойморь  нутгийн  хавар” - Хөвсгөл аймгийн хаваржилтын талаар орон   нутгийн сэтгүүлчтэй хамтран бэлтгэнэ /давтана/
17.00     Гадаад мэдээ
17.10     “Ялалт – 70” нэвтрүүлэг. Эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан дугаар “Маршал Чойбалсан“ хөрөг
17.30      Хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнийн зохиолын дуунаас
17.45      Хүүхэд Залуучуудын редакци ирэх долоо хоног
18.00    Мэдээ
18.05    Оройн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна
18.10      Хятадын Олон Улсын радиогийн нэвтрүүлэг
18.40      Ононгийн “Онгод” аялгуу
18.45     “Буурлуудаа урья” нэвтрүүлэг. Ахмад дайчин Нацагийн Мияажав оролцоно /давтана/
19.00      Мэдээ 
19.05     “Сонгодог хөгжмийн сан” нэвтрүүлэг. Оросын нэрт хөгжмийн зохиолч Дмитрий Дмитриевич  Шостаковичийн Симфони бүтээлийн тухай /давтана/        
19.25     “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цувралын 1-р /давтана/
19.40      Сонгодог бүтээлийн хуудас
20.00      Мэдээ, цаг агаар        
20.05     УНДЕГ-аас мэдээлж байна
20.10      “Эргэх цаг”  нэвтрүүлэг     /давтана/
20.30     “Дэлхийн сонгодог романы уран уншлага” – Английн нэрт зохиолч Чарльз  Диккенсийн “Оливер Твист”  романы  30-р  бүлэг /давтана/  
21.00     Мэдээ
21.05     05-р сарын  3-ны   Ням гарагт явуулах радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна. 
21.15     “Үдшийн үлгэрийн цаг”. Радиогийн алтан сангаас: “Ухаалаг охин”, “Үнэг цөөвөр чоно хоёр”  зэрэг  үлгэрийг хүүхэд   багачууддаа  ярьж өгнө
21.30       “Ялалт – 70” нэвтрүүлэг. Эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан дугаар “Маршал Чойбалсан“ хөрөг /давтана/    
21.50      МУСТА Сэрчмаа дуулна  
22.00      Хөгжим уран сайхны нэвтрүүлэг       
22.20     Цаг агаарын мэдээ
22.25    “Жирмийн сүлжээ” нэвтрүүлэг. “Миний голуудын ая эгшиг” уран сайхны дугаар /давтана/
22.40     Үдшийн аялгуу
22.55-23.00 Төгсгөл, төрийн дуулал

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2015.05.02/  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй