Шууд Chart

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2015.05.05/

2015-05-05 06:17:00

06.00     Радио уриа, төрийн дуулал эхлэл
06.05    Өглөөний мэдээ
06.15    УГЗ Нямдоржийн “Говийн хэмнэл” зураглал
06.20    “Гэгээн өргөл” нэвтрүүлэг.  “Агь нүдэлснийг үзээд” радио эссэ /давтана/
06.25    “Өдрийн зурхай”
06.30    Үдээс өмнөх нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна
 06.35    Царгилын гоцлол 
06.45    “Хамтдаа хөгжье” нэвтрүүлэг. “Мэргэжлийн тухай яриа” – Мэргэжил  сонгох нь  ахлах ангийнхны тулгамдсан асуудал биш, эртнээс өөрийн авьяас сонирхлоо зөв таньж, сэтгэлийн хүсэл дуудлагаа анирдаж, зүг чигээ тогтоон, товлосон мэргэжлийнхээ дагуу хичээлийг гүнзгийрүүлэн судлахын ач тус, мэргэжил сонгоход хамгийн чухал нөлөөлөл  юу болох, хайнга явсаар ЭЕШ өгөхийн өмнө сэтгэл хөдлөл, тулгалт зэргээр мэргэжил сонгохын алдаа дутагдлыг хүүхдүүд  өөрсдийн амьдралын жишээгээр ярилцана
07.00     Мэдээ
07.10     “Өглөөний мэнд”  хүүхдийн  нэвтрүүлэг. “Хүүхдийн эргэн тойронд” мэдээ, мэдээлэл. “Миний мэдэх сонгодог урлаг” хүүхдүүдтэй ярилцаж, энэ талаар мэдээлэл солилцоно. “Жолооч ах аа хүлээгээрэй...” – хаалга үүд нь замтай ойрхон сургуулиудын сурагчидтай хийсэн ярилцлага. “Оюуны тоглоом” – нийслэлийн Баянгол дүүргийн  “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн шилдэг сурагч, өсвөрийн шатарчин 3-р ангийн сурагч Эмүжинтэй ярилцана. Нөхөрсөг зөвлөгөө: Олны дунд биеэ авч явах соёлоос дуулгана
07.20     Рок попын бүх одод дуулна 
07.30     “Хүн гараг” нэвтрүүлэг. “Газар амьтай хүн“ -  Эцэж цуцашгүй хөдөлмөрөөр амьдралаа чимсэн баялаг их зүтгэл бүтээлийн эзэн, ахмад агрономич Жамсрангийн Эрвээгийн амьдрал үйлсийн тухай хөрөг найруулал
07.50    ТШ Хангалын “Морин хуурын концерт”
08.00    “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр
08.15    “Цэнгэг”  өглөөний  хөтөлбөр
09.00     Мэдээ, цаг агаар
09.10     “Эдийн засаг” нэвтрүүлэг
09.25     “Нутгийн чулуу” концерт
09.40     “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цувралын 2-р
09.55     Нийгмийн зар мэдээлэл 
10.00     Мэдээ, цаг агаар
10.05     “Радио цэцэрлэг” сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг. Хэл яриа хөгжүүлэх “Ногоохон навчис” хичээлийг БШУЯ-ны харьяа Сүхбаатар дүүргийн 42-р цэцэрлэгийн багш   Одчимэг  хөтлөн явуулна
10.15      “ХААН банкнаас ярьж байна”  нэвтрүүлэг
10.30     “Лемонс” хамтлагийн “Цаг агаар” дуу 
10.40     Хууль зүйн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөр /давтана/    
10.55     Нийгмийн зар мэдээлэл 
11.00     “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр /давтана/
11.15      Концертын танхимаас:
11.35     “Их хөлгөн туульс” –   МЗЭ-ийн шагналт зохиолч, түүхч Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” романы уран уншлага /давтана/
11.50    Цаг агаарын мэдээ, 
11.52     УГЖ Эрдэнэцэцэг, МУСТА Болдбаатар нарын дуулсан “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу, Гэргийн дуу”  
12.00     Мэдээ, цаг агаар 
12.10    “Тэнхлэг” хөтөлбөрийн  танилцуулга
12.20    “Та замд явна уу?” Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жолооны сургалтын чанар, жолоодох эрхийн асуудлыг хөндөнө. Нэвтрүүлэгт ЦЕГ-ын Лицензийн төвийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Лхагвасүрэн оролцоно /шууд/
12.50    “TV Coctail” хамтлагийн дуулсан “Зам” дуу
13.00    Мэдээ 
13.10    “Хүний мөс” ёс суртахууны нэвтрүүлэг. Сурвалжлагч нэвтрүүлгээ  хэрхэн бэлтгэсэн, ямар асуудал хөндсөн талаар ярьж нэвтрүүлгийн гол баатрын талаар сурвалжилга бэлтгэжээ.Иргэн Батболд нь архи дарс ууж  амьдралаа алдсан нэгэн байснаа өнөөдөр амьдралын зөв замд ороод зогссонгүй бусдыг мөн гэрэл гэгээтэй амьдралд уриалан дууджээ.Хэрвээ сонсогчид редактортай ярилцахыг хүсвэл утсаар холбогдож болно /шууд/
13.50    “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны дуу
14.00    Мэдээ    
14.10    Хөтөлбөр танилцуулна
14.20    “Хамтдаа хөгжье” нэвтрүүлэг. Өсвөрийн сурвалжлагчид  “Мэргэжлийн тухай яриа” –  сэдвээр үеийнхэнтэйгээ ярилцсан байна. Сонсогч хүүхдүүд өсвөрийн сурвалжлагч Амина, Чингүүн нартай утсаар холбогдож санаа бодлоо солилцоно /шууд/
14.55    Нийгмийн зар сурталчилгаа  
15.00    Мэдээ
15.05    Цаг агаарын мэдээ /Өвөрхангай, Дорноговь аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлнэ/
15.15     “Миний ертөнц” ток шоу.  “Сонголтын өмнө”... - Мэргэжлээ зөв  сонгох нь амжилтын үндэс байгаад зогсохгүй аз жаргалтай амьдралын эх сурвалж болдог тухай онцолж, ахлах ангийн сурагчидтай чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Нэвтрүүлэгт нийслэлийн 47-р дунд сургуулийн ахлах ангийнхны төлөөлөл, “ТҮ – коктейль“ хамтлагийн жүжигчин Өсөхжаргал, Хүний хөгжлийн талаар ажиллаж ирсэн судлаач Гомбо  нар оролцоно /шууд/
16.00     Мэдээ
16.05     Нэвтрүүлгийн хөтлөлт
16.10     “Цэцэн  үг цээжинд” нэвтрүүлэг. “Худаг хүрэх замд” өгүүлэмжээр “Ухаант  хүнд  сургааль илүүддэггүй, урсгал усанд цутгал илүүддэггүй” зүйр цэцэн үгийн тайлбарыг МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхмийн зөвлөх багш, доктор профессор Цэнджав өгнө
16.20     “Боловсрол” нэвтрүүлэг.  “Мэргэжил сонголт” сэдвээр Хүний нөөцийн үндэсний хүрээлэнгийн захирал Тэгшпүрэв, ЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төвийн сэтгэл зүйч Тогтуун нартай ярилцана /шууд/
16.55     “Надад мөрөөдөл бий” дуу
17.00     Мэдээ   
17.05     “Цээж бичиг“ шууд  нэвтрүүлэг. “Гээгдэх эгшиг болон гээгдэхгүй эгшиг”-ийн тухай  ярилцана. Нэвтрүүлгийг нийслэлийн  Баянгол дүүргийн “Суралцагч-28” цогцолбор сургуулийн монгол хэл,  уран зохиолын багш Нинж хөтөлнө
17.25      Зочны цаг. Нэвтрүүлэгт Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Батсүх уригдан оролцож, хүүхдүүд өнөөдөр мэргэжлээ хэрхэн сонгож байгааг өнгөрсөн жилийн судалгааны дүн дээр үндэслэн ярина. Зочинтой    утсаар шууд холбогдож асуулт тавьж болно /шууд/
17.55      “Тэнхлэг” хөтөлбөрийн төгсгөл, дуу
18.00     “Тусгал” мэдээллийн хөтөлбөр
18.30     Цаг агаарын мэдээ, Оройн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна
18.35     УГЖ Жаргалсайханы хөгжим “Үлгэрт дургүй хүн байхгүй” дуу 
18.40    “Хүн гараг” нэвтрүүлэг. “Газар амьтай хүн” -  Эцэж цуцашгүй хөдөлмөрөөр амьдралаа чимсэн баялаг их зүтгэл бүтээлийн эзэн, ахмад агрономич Жамсрангийн Эрвээгийн амьдрал үйлсийн тухай хөрөг найруулал /давтана/
19.00    Мэдээ 
19.10    Гэр бүлийн цаг нэвтрүүлгийн эхний давталт
19.40    “Америк дууны эвлүүлэг” рок найруулгаар  
19.45    “Эдийн засаг” нэвтрүүлэг /давтана/
20.00    Мэдээ 
20.10    “УИХ-ын чуулганы танхимаас ярьж байна” нэвтрүүлэг
20.30    Гэр бүлийн цаг нэвтрүүлгийн хоёр дахь  давталт
21.00    Мэдээ
21.05    05-р сарын   6-ны Лхагва гарагт явуулах радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна
21.15    “Үдшийн үлгэрийн цаг”. “Тариачин ирвэс хоёр”, “Ихэмсэг илжиг”, “Гурван бух”, “Ирвэс зээр хоёр”   үлгэрүүдийг хүүхэд багачууддаа ярьж өгнө
21.25     “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цувралын 2-р /давтана/ 
21.40     Дэлгэцийн дуунаас
21.45    “Баян монгол” студиэс бэлтгэсэн  “Эрэл сурал” нэвтрүүлэг /давтана/
22.00    “Тусгал” мэдээллийн хөтөлбөр /давтана/
22.30     “Жирмийн сүлжээ” нэвтрүүлэг.   “Хур усан бүүвэй” уран сайхны дугаар /давтана/
22.45     Үдшийн аялгуу
22.55-23.00  Төгсгөл, төрийн дуулал  

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2015.05.05/  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй