Шууд Chart

ЭНЭ ӨДӨР: Олон Улсын Улаан загалмайн өдөр

2015-05-08 14:03:16

ЭНЭ ӨДӨР: Олон Улсын Улаан загалмайн өдөр. Жил бүрийн тавдугаар сарын найман Олон улсын улаан загалмай, Улаан хавирган  сар хөдөлгөөний өдөр билээ. Энэ хөдөлгөөний үндсийг бүрэлдүүлэгч хүмүүс нь сайн дурынхан учир сайн дурынхны өдөр ч гэж нэрлэдэг. Энэ өдрийг улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч  Анри Дюнаны төрсөн өдрөөр тохиолдуулан тэмдэглэдэг болсон юм. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Швейцарийн иргэн Анри Дюнан тулалдааны талбарт шархдагсдийг асран хамгаалах зорилго, идэвхи чармайлт, чин хүсэлтэй, чадварлаг сайн дурынхнаас бүрдсэн тусламжийн нийгэмлэг байгуулах санаачлага гаргасан аж. Хөдөлгөөний хамгийн анхны сайн дурын анхны идэвхтэн гэж хэлж болох Анри Дюнан өнөөдөр дэлхий дахины  тээж яваа “Хүмүүнлэгийн эрч, хүч”-ийн эхлэлийг тавьжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

ЭНЭ ӨДӨР: Олон Улсын Улаан загалмайн өдөр  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй