
06.00 Радио уриа, төрийн дуулал эхлэл
06.05 Өглөөний мэдээ
06.15 УГЖ Мэнд-Амарын “Шувуун чуулаан” аялгуу
06.20 “Гэгээн өргөл” нэвтрүүлэг. “Аниргүйн эрвээхэй” радио эссэ /давтана/
06.25 “Өдрийн зурхай”
06.30 Үдээс өмнөх нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна
06.35 Джаз цөөхүүл хөгжимдөнө
06.45 “Хамтдаа хөгжье” нэвтрүүлэг. “Бид үүнийг л хүсдэг” сэдвээр бэлтгэнэ. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ ямар харилцаа, хандлага хүсдэг вэ? Ойлголцолд хүрэх алхмыг хүүхдүүд өөрсдөө хийж чадах уу?... Орон нутгийн хүүхдүүдэд тусламжийн утас нээлттэй юу? сэдвээр өсвөрийн сурвалжлагчдын бэлтгэсэн яриа, ярилцлага, сурвалжлага
07.00 Мэдээ
07.10 “Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлэг. “Хүүхдийн эргэн тойронд” мэдээ, мэдээлэл. “Хүйн холбоотой байгаль” – орчин тойрноо хайрлах, өсвөрийн байгаль хамгаалагч, сайн дурын цэцэрлэгч байх /өөрийн зусландаа, хашаа, гудамжиндаа/ сэдэл тэмүүллийн тухай ярилцлага. “Гадаад хэл сурах нь холыг туулах хөтөлгөө морь” Нийслэлийн 14-р сургуулийн 10-р ангийн сурагч, чөлөөт цагаараа Япон хэл сонирхон судладаг Мөнхцолмонтой хийсэн ярилцлага. Нөхөрсөг зөвлөгөө: Дугуй унахдаа замын хөдөлгөөнөөс болгоомжильё
07.20 ХБК-ийн сурагчдын найрал дуунаас
07.30 “Хүн гараг” нэвтрүүлэг. “Туулах замын уртад” - Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш, клиник профессор Батсүхийн Нармандахын ажил үйлсийн тухай хөрөг найруулал
07.50 УГЗ Сангидоржийн “Хүүхдийн цомгийн 12 бяцхан аяз”
08.00 “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр
08.15 “Цэнгэг” өглөөний хөтөлбөр
09.00 Мэдээ, цаг агаар
09.10 “Эдийн засаг” нэвтрүүлэг
09.25 “Оюутан цагаа дурсана уу” концерт
09.40 “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цуврал Төв аймгаас бэлтгэнэ
09.55 Нийгмийн зар мэдээлэл
10.00 Мэдээ, цаг агаар
10.05 “Радио цэцэрлэг” сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг. “Жигүүртэй дугтуй” – захидал, ил захидлын талаар ярилцана. Хичээлийг БШУЯ-ны харьяа Сүхбаатар дүүргийн 42-р цэцэрлэгийн багш Ариунтуул хөтлөн явуулна
10.15 “ХААН банкнаас ярьж байна” нэвтрүүлэг
10.30 “Их л Богд” ардын уртын дуу
10.40 Хууль зүйн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөр /давтана/
10.55 Нийгмийн зар мэдээлэл
11.00 “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр /давтана/
11.15 Концертын танхимаас:
11.35 “Их хөлгөн туульс” – МЗЭ-ийн шагналт зохиолч, түүхч Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” романы уран уншлага /давтана/
11.50 Цаг агаарын мэдээ,
11.52 “Морьд мину зээ” зохиолын дууны эвлүүлэг
12.00 Мэдээ, цаг агаар
12.10 “Тэнхлэг” хөтөлбөрийн танилцуулга
12.20 “Та замд явна уу?” Авто замын хөдөлгөөнд оролцогсод тээврийн хэрэгсэлд зорчиж яваа хүүхдийн аюулгүйн байдлыг хэрхэн хамгаалах вэ? сэдвээр ярилцана /шууд/
12.50 УГЖ Ганчимэгийн дуулсан “Хүүхэд гэдэг дэлхий хайр” дуу
13.00 Мэдээ
13.10 “Дэгдээхэй үүрэндээ жигүүрлэдэг” - “Хүүхэд тусламж хүсч байна” хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн нөхөрлөл” сэдвээр ярилцана. Таны гэр бүлд ямар харилцаа ноёрхдог вэ? Та хүүхдийнхээ жинхэнэ анд нөхөр байж чаддаг уу? – сонсогчдын санаа бодлыг сонсож гэр бүл судлаачтай ярилцана. ”Хүүхдийн утас 108 сонсож байна”. “Хүрэхүйн тухай ярилцъя” булангаар утасны танихгүй дугаарт оновчтой хариултыг хэрхэн өгөх талаар зөвлөнө /шууд/
13.50 Дуучин Болдбаатарын дуулсан “Ухаан цэцэг хоёр” дуу
14.00 Мэдээ
14.10 Хөтөлбөрийн танилцуулга
14.20 “Байгаль хүүхэд” – хүүхдийн экологийн боловсролд зориулсан дугаар
14.30 “Хамтдаа хөгжье” нэвтрүүлэг. “Бид үүнийг л хүсдэг” сэдвээр бэлтгэнэ. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ ямар харилцаа, хандлага хүсдэг вэ? сэдвээр өсвөрийн сурвалжлагч хүүхдүүдийн бэлтгэн ирүүлсэн яриа, ярилцлага, сурвалжлага /шууд/
14.50 СТА Эрдэнэтунгалагийн дуулсан “Түвшин баяртай яваарай” дуу
14.55 Нийгмийн зар сурталчилгаа
15.00 Мэдээ
15.05 Цаг агаарын мэдээ /Өвөрхангай, Дорноговь аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлнэ/
15.15 “Боловсрол” нэвтрүүлэг. “Хүн байх ухааны боловсрол үгүйлэгдэж байна” - “ЕБС-ийн сургалтын агуулгад ёс зүй, харилцааны чиглэлийн хичээлийг хэрхэн суулгах вэ?” сэдвээр мэргэжлийн хүмүүс болон сонсогчдын санаа бодлыг сонсоно /шууд/
15.55 Сурагч Аззаяагийн дуулсан “Орчлон хорвоогийн хүүхдүүд” дуу
16.00 Мэдээ
16.05 Нэвтрүүлгийн хөтлөлт
16.10 “Хүү минь хаа байна”- хүүхдийн аюулгүй байдлыг хянах зориулалт бүхий “Байрлал тогтоох цаг”-ийг зохион бүтээсэн залуу инженерүүд оролцоно
16.55 УГЖ Ариунаагийн дуулсан “Охин минь битгий уйл” дуу
17.00 Мэдээ
17.05 “Цээж бичиг“ шууд нэвтрүүлэг. “Зөөлний тэмдэг солигдох нь” дүрмийн талаар ярилцана. Нэвтрүүлгийг нийслэлийн Баянгол дүүргийн “Суралцагч-28” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Нинж хөтөлнө
17.25 Зочны цаг. Нэвтрүүлэгт Хүүхдүүд айх аюулгүй, амар тайван орчинд өсөу өндийхөд эцэг эхчүүдийн харилцаа ямар үүрэгтэй вэ? асуудлаар мэргэжлийн хүнтэй ярилцана /шууд/
17.55 “Тэнхлэг” хөтөлбөрийн төгсгөл, УГЖ Ариунаагийн дуулсан “Нарны хаан хүүхдүүд” дуу
18.00 “Тусгал” мэдээллийн хөтөлбөр
18.30 Цаг агаарын мэдээ, Оройн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна
18.35 Дууны дан хөгжим
18.40 “Хүн гараг” нэвтрүүлэг. “Туулах замын уртад” - Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш, клиник профессор Батсүхийн Нармандахын ажил үйлсийн тухай хөрөг найруулал /давтана/
19.00 Мэдээ
19.10 Гэр бүлийн цаг нэвтрүүлгийн эхний давталт
19.40 “Никитон” хамтлагийн “Хотын залуу” дуу
19.45 “Эдийн засаг” нэвтрүүлэг /давтана/
20.00 Мэдээ
20.10 “УИХ-ын чуулганы танхимаас ярьж байна” нэвтрүүлэг
20.30 Гэр бүлийн цаг нэвтрүүлгийн хоёр дахь давталт
21.00 Мэдээ
21.05 05-р сарын 13-ны Лхагва гарагт явуулах радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна.
21.15 “Үдшийн үлгэрийн цаг”. “Мэргэн хаан ба гурван ядуу” Уйгар ардын үлгэрийг хүүхэд багачууддаа ярьж өгнө
21.25 “Газар тэнгэр” нэвтрүүлэг. “Хаврын гараа” цуврал. Төв аймгаас бэлтгэнэ /давтана/
21.40 Гомбын “Үлгэрч” шанзны гоцлол
21.45 “Баян монгол” студиэс бэлтгэсэн “Эрэл сурал” нэвтрүүлэг /давтана/
22.00 “Тусгал” мэдээллийн хөтөлбөр /давтана/
22.30 “Жирмийн сүлжээ” нэвтрүүлэг. “Харцага шувуу дуугардаггүй юм билээ” богино өгүүллэг /давтана/
22.45 Үдшийн аялгуу
22.55-23.00 Төгсгөл, төрийн дуулал
МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2015.05.12/ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.