Шууд Chart

МИАТ компаниас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг” тохижуулан хүлээлгэн өглөө

2015-05-21 16:18:50

МИАТ компанийн 70 жилийн ойн хүрээнд ХУД ЗДТГ-ын 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн  Нэгдсэн эмнэлэгт  “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг”-ийг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст, МИАТ компанийн дэд захирал Н.Ганболд нар оролцлоо.

МИАТ компанийн энэхүү сайн үйлсийн аян нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт боллоо. Энэхүү  “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг”-ийг МИАТ компаниас 15 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулсан байна.


МИАТ компаниас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг” тохижуулан хүлээлгэн өглөө  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй