Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.05.24/

2015-05-24 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 5. Адъяа гараг. Үнэг одтой, 4 Ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Ачаалалтай өдөр. Бүх эхлэл нь амжилтгүй болж, найдвар нь биелэхгүй байж магад. Шинэ ажил эхлэх, төлөвлөхөд таагүй өдөр. Ямарч ажил маш их хүч шаардах ба хүсэж буй амжилтанд хүрэхгүй. Орой нь бусад үеэс илүү гэр бүлийн ба аж ахуйн ажлыг хийнэ.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Таны бодож олсон зүйлс биелэлээ олох болно. Гэхдээ сэтгэлийн гүндээ өөртөө сэтгэл хангалуун байхгүй нь мэдрэлийн ядаргаа болсонтой холбоотой. Өмнөх алдаагаа давтах хэрэггүй тэгвэл асуудлууд эерэгээр шийдэгдэх болно. Хэрэв та хэн нэгний өмнө буруутай гэж боддог бол та эхлээд таны өмнө буруутай хэн нэгнийг эхлээд уучил. Оройг гэр бүлийнхэнтэйгээ зугаатай өнгөрүүлээрэй.


Хамтатгах (5/21-6/21)

Бүх зүйлсийг эхнээс нь эхлэх өдөр. Ямар нэгэн үйл явдал эсвэл нөхцөл байдлын аюул таныг урьдын дасал болсон зүйлсийг шинээр харах, дүгнэхэд хүргэхээс гадна амьдралын хэлбэр маягийг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ. Сайн тохиолдолд ойрын хүнтэйгээ харьцахдаа шинэ загварыг хайна. Муу тохиолдолд бүх холбоогоо тасалж, дараа нь шинэ газар шинээр эхлэхэд хүргэнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Аялж зугаалах, биеийн хүчний ачаалал авах, хөдөлгөөнт байдалд байхад таатай өдөр. Таныг ажил хэргийн болон хувийн болзоо учралууд хүлээж байна. Энэ өдрийг өөрийн ажлын хамтрагч, гэр бүлийнхэн болон гэр орны ая тухыг бий болгоход зориулах нь тодорхой. Өөртөө болон ойр дотныхондоо зориулж багахан хэмжээний баярыг зохион байгуулаарай. Үр хүүхдүүдтэйгээ харилцах харьцаа танд онцгой баяр баяслыг авчрах болно.


Арслан (7/23-8/22)   

Ажил мэргэжлийн талбарт үүссэн асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой өдөр. Энэ өдрөөс эхлэн таны сэтгэл зүрх хайр энэрэлээр дүүрэн байх болно. Түүнийг удаан барихын тулд өөрийн хүч чадлыг зөв хуваарилахыг од гарагс зөвлөж байна. Аз жаргалтай үйл явдлаар дүүрэн байх ба үр дүнд нь таны мөнгө санхүүгийн байдал дээшилнэ.


Охин (8/23-9/22)    

Таагүй өдөр. Энэ өдөр ихэнх охиныхон сэтгэл аягүйтэж, айж түгших болно. Шинэ танил болон хуучин танилуудаас харилцаагаа таслах зэрэг чухал өөрчлөлтүүд хувийн амьдралд тань тохиох магадлалтай. Ямар ч тохиолдолд таны амьдралд тус болж байсан хүмүүсээ мартаж болохгүйг санаж яваарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Зөрчилдөөнтэй өдөр. Баяр хөөр болон уйтгар гуниг ээлжлэн байх болно. Хамгийн хүндрэлтэй, найдваргүй гэж тооцож болохоор асуудлуудыг шийдэж чадна. Ихэнх хүмүүс ер бусын шинэ мэдрэмжийг мэдрэх бололтой. Бүхий л амьдралаа урлагт зориулагсад аз жаргалтай байж, онгод орно. Шинжлэх ухаан, одон орон, ардын уламжлалт эмчилгээгээр оролдох сонирхол тань ихсэнэ. Төрөл төрөгсөд, гэр бүлийнхэн бие биеэ харилцан ойлголцохоор тэмүүлэх болно. Гэвч үдээс хойш байдал эергээр эргэж, гэнэтийн таагүй асуудлууд ар араасаа цувран гарч ирнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Аюултай өдөр. Хянамгай, зохион байгуулалттай байхыг хичээгээрэй. Хий дэмий хоосон яриа, биеийн хүчний ажлаас хол бай. Амьдралын эрч хүч суларна. Таны биед үүссэн шарх хүндэрч эдгэх нь удаан байна. Дараа долоо хоног ачаалал ихтэй мөн тааламжгүй зүйлс их байх тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.


Нум (11/22-12/21)    

Хамгийн муу өдрүүдийн нэг. Хууран мэхлэлт, худал амлалт, гомдол тэмцлийн дор энэ өдөр өнгөрнө. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа хүйтэрч таны зоримог санаа, төсөл тань үл гүйцэлдэх юм шиг санагдах бололтой. Яарсан, хөнгөн хуумгай шийдвэр, дүгнэлт гаргахаас зайлсхийж бүгдийг өөрийнх нь урсгалаар явуулаарай. Хувь заяа таны өмнөөс ямар шийдвэр гаргахыг тань зааж өгөх болно. Өөрийн болон гэр бүлийхэний эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Хувийн амьдралд саад бэрхшээл тулгарч найз нөхөд, төрөл садантайгаа харилцах харилцаанд асуудал гарч болох хямралын өдөр. Аливаа чухал шийдвэрийг гаргаж эрсдэлтэй алхам хийхгүй байхыг од гарагс зөвлөж байна. Хийсэн үйлдэл бүхэн таныг буруутгах үндэс болж болохыг анхаараарай. Эргэн тойрны хүмүүсээ сайтар ажиглан хараарай. Тэдний хэн нэгэн танд урхи тавьж магадгүй байна. Төлөвлөсөн уулзалт ажил хэргээ зайлшгүй хойшлуулаарай. Зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч чадал тань ямар ч үр дүнд хүргэхгүй бололтой.


Хумх (1/20-2/18)   

Уран бүтээл туурвих, барилга барих, цэвэр агаарт амрахад таатай өдөр. Өнөөдөр сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй хэмээн одод зөвлөж байна. Амрагийн харилцаанд хямралын үе эхэлж байгаа бололтой. Энэ өдөр та хууран мэхлэлт, урам хугарснаас болж сэтгэл тавгүйрхэж өвдөх магадлалтай байна.


Загас (2/19-3/20)

Идэвхтэй амралт, эргэцүүлэн бодох, ойрын хүмүүстэйгээ харьцахад тааламжтай өдөр юм. Зодчыг хүлээж авах, төрөл садантайгаа, дотны найз нартайгаа уулзах нь сэтгэлийн аятай байдал, цогц нийлэмжийг авчрана. Өдрийн хоёрдугаар хагаст сонсох гэнэтийн мэдээ нь урьдын бодол санаагаа дүгнэхэд хүргэнэ. Сонирхол нь удаан байхгүй байх болов уу. Одод хэтэрхий сэтгэл алдрах, найдлага тавьсны хэрэггүй гэж анхааруулж байна.

 


Өнөөдрийн зурхай /2015.05.24/  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй