Шууд Chart

Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна

2015-05-27 16:50:37

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 -ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа энэ сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй