
Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 14. Сумъяа гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бизнес, худалдаа, арилжааны салбарт идэвхитэй хөдлөхөд тохиромжтой өдөр. Эмэгтэй энэ ордныхонд албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хардалт, үндэслэлгүй гомдол байгаа бололтой. Зөнтэй зүүд зүүдэлж, удахгүй биелнэ. Эмэгтэй энэ ордныхон мөөг зүүдэлбэл жирэмсэн байх, харин эрэгтэй энэ ордныхон мөөг зүүдэлбэл өвчин тусах магадлалтай гэж зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Ачаалалтай өдөр. Өнөөдөр хийхээр зорьсон төсөл төлөвлөгөө болон идэвхтэй үйл ажиллагаа нь хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй бололтой. Ээә өдрийг өөрийн амьдралын ололт амжилт болон алдаа дутагдлыг нарийвчлан дүгнэж, тэдгээрийг олж харахад зориулаарай. Зөн билигтээ итгэ, бусдын санал зөвлөгөөг бүү авч хэлэлц, та өөрөө өөртөө тусалж чадах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлт, хууралт тохиолдож болох өдөр. Шинэ танил, ажил төрлийн холбоотонтой болох, албан тушаалын шатаар дээш ахих, уран бүтээлийн чадвараа бүрэн хэмжээгээр ашиглахыг зорьсон эмэгтэй энэ ордныхонд маш таатай өдөр. Ажил хэргийн хүрээнд гарсан алдаа дутагдлууд эрэгтэй энэ ордныхны цаг зав, хүч чадлыг шавхах болно. Аливаа юмсыг өөрийн болгох, шинэ ажлыг эхлүүлэхэд сайн өдөр. Арилжаа наймаа хийж, гэр орны тавилгаа өөрчилж, их засвар хийхэд тохиромжтой.
Мэлхий (6/22-7/22)
Гэнэтийн эргэлтийн өдөр. Иймээс та өнөөдөр аль болох тайван байж, хэрүүл маргаанаас зайлсхийхийг оролд. Эс тэгвэл зарчмын сөргөлдөөнд хүргэж болзошгүй. Хов жив, гүтгэлгээс сэрэмжил. Ажлын дараа гэр бүлдээ яарсан нь дээр. Үдэш орой болсон хойно ганцаар гадуур салхилах хэрэггүйг од эрхэс сануулж байна.
Арслан (7/23-8/22)
Ихээхэн хүч зарцуулах ажил бүү хий. Нуруу нугасаа хайрла, хамгаал. Гэнэтийн мэдээ тайван байдлыг тань алдагдуулж, сэтгэл хөдлөлд оруулж, биеийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Таны гол зорилгын нэг нь материаллаг тогтвортой байх явдал. Мөнгөө зөв ашигтай байх зүйлд оруулж сур. Ажлын байраа өөрчлөх, өөр үйл хэргээс илүү мөнгө унагах боломж хайх нь бүтэшгүй зүйл гэдгийг одод анхааруулж байна.
Охин (8/23-9/22)
Амьдралын төвшин, дур булаам байдал, сэтгэл татах увдис ихэснэ. Нийгмийн байдал эсвэл санхүүгийн асуудлаа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Бизнесийн хэлэлцээ хэдийгээр амжилттай байх боловч хууль бус мөнгө угаах, сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол асуудал гарч мэдэхээр байна. Зөрүүд зан эсвэл хамтрагч удирдлагуудтайгаа ойлголцолд хүрч болзошгүй. Зүүд өдөртөө биелнэ. Бохир ус зүүдэнд орвол өвчин авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Өдрийг идэвхгүй гэгээрсэн байдлаар өнгөрөөх хэрэгтэй ба сэтгэлийн асуудлаар төвлөрөхөд одод ивээнэ. Санхүүгийн тал дээр их цаг хөдөлмөр зарцуулснаар амжилт гарна. Сайн бодсон идэвхтэй үйлдэл нь дэмжигдэнэ. Эргэн тойронтойгоо харилцах харилцааг хязгаарлах хэрэгтэй. Таагүй нөлөө үзүүлж болно. Энэ нь алдаа ба санхүүгийн алдагдалд хүргэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Ялангуяа өнөөдөр таны хувьд худалдаа наймаа хийхэд таатай өдөр байна. Мөн төлөвлөж төсөөлсөн бүхнээ хийж эхлүүлэх боломж олдоно. Таны шийдэмгий зан чанар төлөвлөсөн үйл хэргээ амжилттай бүтээхэд ихээхэн тулхэц болно. Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь бүтэх болно.
Нум (11/22-12/21)
Долоо хоногийн эхний өдрөөс л та өөрийн төлөвлөгөө болон ажлын хуваариа эрс шийдэмгийгээр өөрчлөх бололтой. Үүрэг хариуцлагаа тайвнаар биелүүлэх, гэр орныхоо ажил төрлөөр хөөцөлдөх болон худалдан авалт хийхэд тохиромжтой. Бүхнийг хурдан хугацаанд өөрийн болгох гэсэн хүслээ дарж сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Сонсох төдийхнөөр мэдээлэл авсан зүйлсдээ итгэн үндэслэлгүй шийдвэр гаргаж болохгүй.
Матар (12/22-1/19)
Хайр сэтгэл, гэр бүлийн харилцааг үүсгэх, хүүхэдтэй болох болон бүтээлч санаануудыг хэрэгжүүлэхэд тааламжтай өдөр. Үр дүн нь эргэлзээтэй, сайнгүй гарах тул шинээр ажил хэрэг эхлүүлэхийн хэрэггүй. Санхүү бизнесийн асуудалд эрсдэл гаргахаас сэргийлэн анхаарал болгоомжтой байгаарай. Өргөн хүрээг хамарсан зорилго тавилгүй, үндсэн ажил хэрэгтээ амжилт олохоор идэвхтэй, зорилготой ажиллах хэрэгтэй. Хувийн амьдралд сайхан үйл явдал тохиолдох ба магадгүй шинээр үүсгэсэн хайр сэтгэлийн асуудлаа амжилттайгаар дуусгах боломж танд олдоно.
Хумх (1/20-2/18)
Эгзэгтэй өдөр, амьдралын эрч хүч буурах тийшээ ханджээ. Орчин тойронтойгоо харьцах харьцааны асуудал таныг тайван байлгахгүй нь. Бүтэн өдрийн турш ядаргаатай үүргээ гүйцэтгэж, тийм ч таатай бус хүмүүстэй харьцах бололтой. Жижиг хэрүүл бөөн шуугиан дэгдээх магадлалтай байна. Ер нь ганц болгоомжгүй үг сөрөг уршиг дагавартай байдаг даа. Эрүүл мэнддээ анхаар, хоолны хордлого болох буюу бэртэл гэмтэл авч болзошгүй.
Загас (2/19-3/20)
Энэ өдөрт амжилт дагах магадлал маш бага байна. Албан ажил төрөл дээр саад тотгор, хүндрэл, үл ойлголцол, маргаан гарна. Үүнээс болж, та бүр өөрийгөө азгүй хүн мэтээр ойлгоно. Аз гэдэг нь хий хоосон зүйл биш бөгөөд түүнийг өөрийн дотоод итгэл үнэмшил, зөн совингоороо олж авдаг гэдгийг санаарай. Үр хүүхдүүдтэй зөрчилдөөнд орох магадлалтай. Эмчид хандсанаар сайнгүй зүйлийг сонсох ба учир нь таны онош огт хүлээж байгаагүйгээр эргэх болно.
Өнөөдрийн зурхай /2015.06.01/ | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.