
Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 94 жилийн ойн хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хэн нь гарах вэ гэдэг маргаан дагуулсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос Монголын үндэсний бөхийн холбоонд хоёр аваргын эрэмбийг хууль дүрмийн дагуу тогтоохыг үүрэг болгосон.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн бөхийн барилдааны дүрмийн 3.6.1-д заасны дагуу нэг өдөр ижил цол хүртсэн бөхчүүдийг өмнөх амжилтаар нь эрэмбэлнэ гэсэн заалтаар Дархан аваргуудын эрэмбийг тогтоосон байна. Энэ дүрмээр Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарна. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзаны ярианд анхаарлаа хандуулна уу.
Наадмын бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр гарна | ||
Үзсэн: 1917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.