
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж ажиллах талаар Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээ. Энэ жилийн хувьд унаач хүүхдүүд өөрсдөө даатгалын компаниа сонгож даатгуулах бөгөөд даатгуулахаасаа өмнө тухайн компанийн гэрээтэй сайтар танилцахыг анхааруулж байна. Мөн унаач хүүхдүүдийн нөхөн олговрын доод хэмжээг таван сая төгрөгөөр тогтоохыг даатгалын компаниудаас шаардаж байгаа аж. Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаярын ярианд анхаарлаа хандуулна уу.
Унаач хүүхдүүдийн даатгалын нөхөн олговрын хэмжээ таван сая төгрөг байна | ||
Үзсэн: 1282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.