Шууд Chart

Аймаг бүрт 1000 айлын орон сууц барина

2013-09-04 15:36:37

Өнөөдөр болсон аймгуудын удирдлагатай хийсэн цахим хурлын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн нэг жилийн дотор 16 аймагт очиж ажилласнаа хэлээд аймгуудын удирдлагуудад иргэддээ ойртож, тэдэнд чиглэсэн бодлого барьж, шинэлэг байдлаар ажиллах гэсэн нийтлэг эрмэлзлэл байгааг сайшаалаа.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллахдаа “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа Баянлиг сумын барилгуудын ажилтай танилцсанаа хэлээд цаашид цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн “Шинэ сум”-ын ажилд аймаг, сумын дэмжлэг оролцоо чухал байна гэлээ.
 
Баянхонгор аймагт хайрга буталж, бетон зуурмаг хийдэг үйлдвэр байгуулсан байна. Аймгууд ийм санаачлагыг бодлогоор дэмжээд  хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, стандартын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэрийг орон нутагт   байгуулвал ирэх хавраас баригдаж эхлэх 1000 айлын орон сууцны барилгыг босгоход ихээхэн түлхэц болно гэдгийг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймаг бүрт 1000 айлын орон сууц барина  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй