Шууд Chart

Бичил цэцэрлэгт хүрээлэнд саатаарай

2015-09-07 12:33:23

Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байр­лах Тасганы овоо орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн бай­гуулж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ.  Тасганы овоо гэж нэрлэх болсон нь номын их хүч, мэдлэг солилцох үйлээс үндэстэй хэмээн үздэг байна. Учир нь, эрт дээр үеэс эрдэмтэй лам хуваргууд цуглан “Тасга” хэмээх ном хаях ёслол үйлддэг байжээ. Тус овоог хүндэтгэж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг олон түмний хувьд ийнхүү амарч зугаалах таатай боломжийг бүрдүүлж өгсөн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

Бичил цэцэрлэгт хүрээ­лэнд өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт таван төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан, 1073 ам метр явган замтай,  иж бүрэн ногоон орчин болгон тохижуулжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал  харицусан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Энэхүү загвар төслийг хэрэг­жүүлэхдээ Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийг  хэрхэн нэмэгдүүлж болох талаар бага­гүй судалгаа хийсэн.

Эрүүл, аюулгүй тухтай орчинд амьд­рахыг нийслэлийн иргэн бүр хүсэж мөрөөддөг. Энэ мөрөөд­­лийг  бид нэг алхмаар ойртуул­лаа. Энэ жишгээр цаа­шид нийслэлийн түүх, соёлын дурсгалт газруудыг шат дараа­тайгаар тохижуулах, тогтмол арчлан хамгаалах чиглэлээр бид тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, 2014-2015 оны хоо­ронд Улаанбаатар хотын 14 байр­­шилд бичил цэцэрлэгт хү­рээ­­лэн шинээр байгуулжээ. Энэ нь нийслэлийн ногоон бай­гуу­лам­­жийн хэмжээг 7.8 га-гаар нэ­мэг­дүүлсэн үзүүлэлт болсон байна.


Бичил цэцэрлэгт хүрээлэнд саатаарай  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй