
Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз-төгөлдөр хуур, ятга-төгөлдөр хуур, лимбэ-төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим, ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авах юм.
Дугуйлангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Хүүхэд багачууд та бүхнийг Монголын Хүүхдийн ордонд хүрэлцэн ирж, сонирхсон дугуйландаа суралцахыг урьж байна.
Монголын хүүхдийн ордны 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ | ||
Үзсэн: 2193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.