
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Шилэн дансны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.
Улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 75 хувь нь ирүүлжээ. Харин 11 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлээгүй байна. Мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасч, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг анхаарууллаа | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.