Шууд Chart

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

2015-09-22 12:41:15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дэмжих, соёл урлагийн үйлчилгээг хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зохицуулалтыг тусгана. Эдгээр зохицуулалтыг тусгаж хуулийн төсөл батлагдсанаар Соёлын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, соёлын байгууллага, ажилтан, албан хаагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна. 


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй