Шууд Chart

Өршөөлөөр суллагдах хүмүүсийн замын зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

2015-09-22 12:56:48

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Өршөөлөөр суллагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс  гаргахыг УИХ-ын гишүүн Б.Болорт зөвшөөрлөө.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан суллагдсан хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдон гарах зардлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг зардалд 155.1 сая төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарчээ.


Өршөөлөөр суллагдах хүмүүсийн замын зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй