
Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК -ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" талаар өөрсдийн туршлагаа хуваалцахаас гадна CAREC-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулж, шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэж байна.
Тус чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, КАРЕК -ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчид, компаниудад олгох ийм арга хэмжээ зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк болон оролцсон бүхий л хүмүүст талархлаа илэрхийллээ.

Ерөнхий сайд КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.