Шууд Chart

Ерөнхий сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

2015-09-29 16:49:52

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Биата Транкман Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Шинэ албанд томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.
 
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж буйтай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Энэ хүрээнд хамтран ажиллах талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Ерөнхий сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй