
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар гаалийн тарифын тогтолцоо илүү тодорхой болж бүсийн интегралчлал идэвхжиж байгаа өнөөгийн шаардлагад бүрэн нийцнэ. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, цаашид Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах эерэг үр дагавартай юм.
Мөн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортолж орж ирж байгаа барааны гарал үүслийн гэрчилгээг шаардсанаар хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм.
Гаалийн тухай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.