
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөө өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн байна. Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж буй юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Одоогоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид түр зогсолт хийжээ | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.