
2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх бодлого барьж буй. Одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж 6.9 их наяд болгон тооцсон бөгөөд дутаж буй 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийдэж буй аж.
Төрийн өндөр дээд албан тушаалтан, улстөрийн албан тушаалтны цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах ба ирэх жил цалин нэмэх боломжгүй гэлээ. Улсын төсвийг бүрдүүлэхдээ 2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлнээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын төсөвт орох үнийг олон улсын судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа үнийн төсөөллийн доод хувиар тооцож оруулсан. Төрийн байгууллагууд болон яам агентлагуудыг цомхотгон, нэгтгэснээр суларч байгаа байр, машин, техник хэрэгслийг өмч хувьчлалаар худалдаж улсын төсөвт оруулна. 2015 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг батласнаар татварын орлого нэмэгдэх боломж бүрдсэн. Улсын төсөвт орох орлого, зарлагыг бодитой тооцоолж гаргасан учраас энэ хэвээр нь батлавал 2017 оноос төсөв тэнцвэржиж, эрүүлжих үндэс бүрдэнэ. Ирэх жил сонгуулийн жил, гэсэн ч улстөрчид эдийн засгаа бодитой харж, цалин нэмэх асуудлаар популизм хийхгүй байвал сайн байна гэж Сангийн сайд ярилаа.
Б.Болор: Яам, агентлагуудыг цомхотгон, байр, машин, техник хэрэгслийг өмч хувьчлалаар худалдана | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.