Шууд Chart

Засгийн газрын “11 11” төв гурван нас хүрлээ

2015-10-12 15:47:54

Засгийн газрын “11 11” төв иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, хүлээж авч эхэлснээс хойш гурван жил өнгөрчээ. 2012 оны 10 дугаар сарын энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд утсаар ярих, 141111 гэсэн дугаарт мессеж бичих, 1111@gov.mn гэсэн хаяг руу цахим шуудан илгээж, facebook, twitter хаяг зэрэг 10 сувгаар нийт 92 мянга орчим иргэн санал, хүсэлтээ ирүүлжээ. Эдгээр саналын 71.9 хувь нь утсаар иржээ. “11 11” төв-д ирүүлсэн асуудлын 80.7 хувьд нь холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд хариулт өгчээ.

“11 11” төвийн системийг хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад энэ оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, орон нутгаас холбогдож байгаа иргэдийн санал хүсэлтийг хугацаа алдалгүй холбогдох Засаг захиргааны байгууллагад нь шилжүүлэн ажиллаж байна. Цаашид Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Төрийн бүх байгууллагын бүтэц, албан хаагчдын мэдээлэл оруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим хэлэлцүүлэг хийх, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбох, ухаалаг эргэн мэдээллэх системтэй болох зэрэг хөгжүүлэлт хийж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын “11 11” төв иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, хүлээж авч эхэлснээс хойш гурван жил өнгөрчээ. 

2012 оны 10 дугаар сарын энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд утсаар ярих, 141111 гэсэн дугаарт мессеж бичих, 1111@gov.mn гэсэн хаяг руу цахим шуудан илгээж, facebook, twitter хаяг зэрэг 10 сувгаар нийт 92 мянга орчим иргэн санал, хүсэлтээ ирүүлжээ. Эдгээр саналын 71.9 хувь нь утсаар иржээ.

  “11 11” төв-д ирүүлсэн асуудлын 80.7 хувьд нь холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд хариулт өгчээ.  

 “11 11” төвийн системийг хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад энэ оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, орон нутгаас холбогдож байгаа иргэдийн санал хүсэлтийг хугацаа алдалгүй холбогдох Засаг захиргааны байгууллагад нь шилжүүлэн ажиллаж байна. 

 

Цаашид Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Төрийн бүх байгууллагын бүтэц, албан хаагчдын мэдээлэл оруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим хэлэлцүүлэг хийх, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбох, ухаалаг эргэн мэдээллэх системтэй болох зэрэг хөгжүүлэлт хийж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна

- See more at: http://zasag.mn/news/view/11139#sthash.q5s4mH1i.dpuf


Засгийн газрын “11 11” төв гурван нас хүрлээ  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй