Шууд Chart

Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдтай уулзав

2015-10-14 14:46:59

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтын үеэр Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцсан юм. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм,  эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийлэв.

Монгол Улсад ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Элчин сайд дурдлаа. Энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй  гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн АНУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ

 


Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдтай уулзав  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй