Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2015-10-20 12:37:13

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,

-  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Азийн хөгжлийн банкнаас 2015-2016 онд манай улсад нийт 272 сая ам.долларын холимог буюу хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгийг хуваарилжээ. Тус банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба 2 хувийн хүүтэй байна.

-  Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоолоо.

-  Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт болон нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг тус тус баталлаа.

-  Бүгд Найрамдах Казахстан Улсад “Ирээдүйн эрчим хүч” сэдвээр 2017 онд зохион байгуулагдах “Дэлхийн экспо Астана-2017”-д оролцох тухай тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзлээ. Дэлхийн Экспод оролцох Хэсгийн ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон тухай Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд мэдэгдэхийг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

-   “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолын хавсралтад стратегийн хүнсийг экспортлох, импортлох нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх үүднээс зарим нэмэлт орууллаа.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй