Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдав

2015-10-27 14:17:41

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлж, дүгнэдэг байх зарчмаар ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус хорооны 2015-2016 онд хийх ажлын чиглэл, Цэвэр агаар сангийн 2015 оны ажлын явцын сонсгол, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэрэг асуудал хэлэлцлээ.


Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдав   
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй