Шууд Chart

Коби Брайнт 24 оноо авсан ч баг нь эхний хожигдлоо хүлээлээ

2015-10-29 17:17:56

NBA-гийн 2015-2016 оны шинэ улирал өчигдөр эхэлсэн. Тэгвэл өнөөдөр нийт 14 тоглолт болсон бөгөөд гэмтлээс эргэн ирсэн Коби Брайнт тэргүүтэй "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Кэвин Гарнет" тэргүүтэй Минносато Тэмбэруолвз багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст есөн онооны илүүгээр "Лейкэрс" хожиж байсан бөгөөд гуравдугаар үед 88-95 харьцаагаар мөн хожиж дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үед "Лейкэрс" оноогоор гүйцэгдэж, 112-111 харьцаагаар улирлын эхний хожигдлоо хүлээлээ.

Тус тоглолтод Рики Рубио өөрийн замналынхаа хамгийн их 28 оноо, 14 оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Коби Брайнт 24 оноог авчээ.


Коби Брайнт 24 оноо авсан ч баг нь эхний хожигдлоо хүлээлээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй