Шууд Chart

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

2015-11-03 12:58:20

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чил хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас зөвшөөрлөө.

Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай яриаг хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлэх, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Хэлэлцээр-ийн хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах ажлыг эрчимжүүлэх, ОХУ-ын хил залгаа бүс нутгуудаас 2016 оны эхний хагас жилд багтаан гуравдугаар ангиллын 106,6 мянган тн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тн элит болон сортын үрийн улаанбуудай нийлүүлэх ажлыг зохион байгуулах, ирэх онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан урлагийн хамтарсан гала концерт, урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй