
Алтан бөмбөг” шагналын эзэн, Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналду. Тэрбээр Испанийн Мадрид хотын нэгэн гудамжинд бурхнаас заяасан онцгой авьяастай орон гэргүй хүний дүрээр хөгжөөн дэмжигчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрхүү бичлэгийг хөлбөмбөг сонирхогч та бүхэнд хүргэж байна.
Түүний амжилтуудаас: Европын шилдэг хөлбөмбөгчин, Ла лигийн шилдэг мэргэн бууч, Европын шилдэг мэргэн бууч, Ла лигийн шилдэг тоглогч, шилдэг довтлох чиглэлийн хагас хамгаалагч, Алберто ДиСтефаногийн нэрэмжит шагналт, нэг улиралд 50-иас дээш гоол оруулсан анхны тоглогч гэх зэрэг нэр хүнд бүхий олон шагналыг өөрийн болгосон нэгэн. Мөн 2014 онд хамгийн олон гоол оруулсан тамирчин, Реал Мадрид клубын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан дөрвөн тамирчны нэг, Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тамирчин гэх мэт олон рекорд амжилтыг тогтоосон.
"Орон гэргүй" Роналду... | ||
Үзсэн: 2932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.