Шууд Chart

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ

2026-07-11 17:51:48

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурвын даваанд Улсын аварга, Улсын арслан, Улсын гарьд, Улсын заан цолтонгуудын ам авсан байдлыг танилцуулбал:

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяр - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Б.Шаравдорж


Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Улсын начин Б.Сэр-Од


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Ховд аймгийн Алтай сумын харьяат, Аймгийн начин О.Очирбат


Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аймгийн арслан Х.Наранбаяр 


Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Ховд аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн начин С.Очирпүрэв


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын начин Б.Баянмөнх 


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Аймгийн начин Б.Батжаргал


Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар - Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, Аймгийн арслан Э.Эрдэнэбаяр 


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн арслан П.Батмөнх 


Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьят, Улсын арслан Ц.Бямба-Отгон - Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, сумын заан Ж.Буянхишиг


Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдавга - Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, Улсын начин Б.Дэлгэрсайхан 


Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын начин Л.Шинэбаатар  


Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Улсын гарьд М.Баяржавхлан - Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Аймгийн арслан Д.Батбаатар 


Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн


Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших - Увс аймгийн Хяргас сумын харьяат, Аймгийн начин  Ц.Билэгсайхан 


Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын гарьд Ш.Жаргалсайхан - Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ


Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Алтанцоож


Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Аймгийн харцага Г.Анхбаяр


Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр - Увс аймгийн Тэс сумын харьяат, Аймгийн начин Г.Бандибаатар


Ховд аймгийн Мөст сумын харьяат, Улсын заан Ц.Мягмарсүрэн - Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан М.Баяржавхлан 


Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, Аймгийн начин Б.Бадрал


Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Д.Баасандорж - Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж


Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр - Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Аймгийн арслан Б.Дэнзэнсамбуу


Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, цэргийн начин Ө.Даваацэрэн  


Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх - Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Аймгийн арслан С.Очирбат 


Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар - Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Давааням


Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Улсын заан Т.Санчир - Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан Ч.Хасчулуу


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын заан Ц.Одбаяр -Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянсүх


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын заан Б.Серик - Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, Аймгийн начин Ө.Дамбацэрэн


Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга - Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, Аймгийн начин  Т.Түмэнжаргал


Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Улсын заан Б.Соронзонболд - Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Аймгийн арслан Б.Отгонбаатар 


Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат -  Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Аймгийн начин Г.Бат-Ирээдүйг тус тус амлаад байна.


Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй