Шууд Chart

Шотландын гольфчин 1.4 сая америк долларын шагнал хүртлээ

2015-11-09 13:23:37

БНХАУ-ын Шанхай хотын "Шешан" олон улсын гольфийн клубт мэргэжлийн гольфийн холбооны цуврал тэмцээн болох "PGA Tour" энэ сарын 5-8-нд болж, аваргууд тодроод байна. Тэмцээний аваргаар дэлхийн чансааны 85-д бичигдэж байгаа Шотландын гольфчин Рузел Нокс /Russell Knox/ анх удаа түрүүлсэн юм. Энэ тэмцээний шагналын сан 8.5 сая америк доллар бөгөөд ялагч болсон Шотландын гольфчин Рузел Нокс 1.4 сая америк долларын шагнал хүртсэн байна.

Тэмцээний финалд Шотланд гольфчин Рузел Нокс 68 цохилтоос хасах нэг оноог авснаар энэ тэмцээнийг аваргалсан. Дэлхийн чансаанд 89-д бичигдэж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын гольфчин Ким-Кюнг-Тэ /Kim Kyung-tae/ 213 яардын зайнаас 17 дахь нүхэндээ ганц цохилтоор бөмбөг оруулсан бөгөөд хасах 9 оноотой жагсаалтын 27-д бичигдэж байна. Харин дэлхийн номер нэг гольфчин Хойд Ирландын Rory McIlroy-ийн хувьд тэмцээний сүүлийн өдөр тийм ч амжилт авчирсангүй.

Тэрбээр 66 цохилтоос хасах 6 оноог авч, тэмцээнийг нийт хасах 14 оноотойгоор өндөрлөлөө. Дэлхийн чансааны 212-т бичигдэж байгаа БНХАУ-ын 20 настай залуу тамирчин Ли-Хаотонг/ Li Haotong/ 3 цохилтоор 2 нүхэнд бөмбөг оруулж, нийт хасах 15 оноотойгоор тэмцээнийг дуусгалаа. Залуу тамирчны хувьд энэ нь өндөр амжилт юм. Тэгвэл дэлхийн чансааны 2-т бичигдэж байгаа АНУ-ын алдарт гольфчин Жордан Спейт /Jordan Spieth/ бямба гарагт үзүүлээд байсан амжилтаа эвдэж чадсангүй. Нийт 63 цохилтоос хасах 15 оноо авснаар АНУ-ын тамирчин Патрик Рийд /Patrick Reed/ болон Их Британийн гольфчин Маттю Пийздатрик /Matthew Fitzpatrick/ нартай эн зэрэгцлээ.

АНУ-ын гольфчин Кевин Киснер /Kevin Kisner/ тэмцээний эхэн үед тэмцээний ялагч  Рузел Нокстой эн тэнцүүхэн өрсөлдөж, хасах 18 оноотой байсан хэдий ч Нокс 2 болон 3 дахь нүхэнд нийт 3 цохилтоор бөмбөг оруулснаар түүнийг ардаа орхиж түрүүлсэн юм. Харин тэмцээний эцсийн дүнгээр Киснер 4 дүгээр байрт орсон. Дараагийн цуврал тэмцээн  BMW Мастерс энэ сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын  Лэйк Маларен /Lake Malaren/ гольфийн клубт зохион байгуулагдана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шотландын гольфчин 1.4 сая америк долларын шагнал хүртлээ   
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй