
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн жин тус бүрийн чансаа шинэчлэгдсэн байна. Чансаанаас харахад өнгөрсөн сард Парисын "Их дуулга"-д түрүүлснээр дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн Д.Төмөрхүлэгийг энэ сард ДАШТ-ий иж бүрэн медальтай Украйны Георгий Зантария гүйцжээ. Парист манай тамирчинд тэргүүн байраа алдсан украйн залуу энэ удаад Абу Дабид хүрэл медаль хүртсэнээр Д.Төмөрхүлэгээс 95 оноо илүү гарсан байна.
Харин гуравдугаарт манай оронд бэлтгэлээ базааж буй ДАШТ-ий хошой мөнгөтэй ОХУ-ын Михайл Пульяев бичигдэж байгаа бол шинэхэн дэлхийн аварга Ан Баул /БНСУ/ Абу Дабид түрүүлснээр 2000 онооны босгыг давж, Японы Томофүми Такажог ардаа орхисон байна. Мөн энэ оны ДАШТ-ий хүрэл медальтай Узбекистаны Ришод Собиров Абу Дабигаас хүрэл медаль хүртсэнээр чансаагаа гурван байраар ахиулсан байна. Харин энэ онд оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж буй ОУХМ Д.Алтансүх 950 оноотой чансааны 16 дугаар байрт бичигджээ.
Д.Төмөрхүлэг дэд байрт бичигджээ | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.